Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Сайн аавынхаа нэрийг өндөрт өргөнө хэмээн урлагийн замд хөл тавьсан жүжигчин, алиалагч Л.Нурбулан хүнд өвчний улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр уушигны буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болжээ.
Эмчилгээний зардалд 40 сая төгрөг хэрэгтэй болж, хамаатан садан, найз нөхдийн хандиваар 20 гаруй сая төгрөг цугласан байна. Сүүлийн хоёр өдөрт сошиал орчинд түүнд туслах хүсэлтэй хүмүүс нэгдэж, хандивын аян өрнүүлснээр 7 сая төгрөг цуглуулсан байна. Тиймээс одоо эмчилгээний зардалд 8 сая төгрөг дутуу байгаа аж. Түүнд тусалж, эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэхийг хүсвэл Хаан банкны 5072040873 /Хүлээн авагч Л.Нурбулин/ тоот дансанд хандив өргөж, 99576305 дугаарын утсаар холбогдож болох юм.
Аавынхаа мэргэжлийг өвлөсөн жүжигчин Л.Нурбулан “Хандгай” нэртэй хүүхдийн театр байгуулан, үйл ажиллагааг нь удирдан явуулдаг билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Сэтгэгдэл ( 1 )
yostoi hoorhon alialagch ah, ohiniihoo torson odor deer 2 ch udaa awch irj bsan. Ahaa jaahan mongo shiljuullee. Hurdan edgeerei.