М.Шолоховын ”Дөлгөөн дон” зохиолоос сэдэвлэсэн жүжиг тайзнаа...

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

1965 оны Нобелийн утга зохиолын шагналтан, Орос-Зөвлөлтийн зохиолч М.Шолоховын "Дөлгөөн Дон" романаас сэдэвлэн "U stage" театрын уран бүтээлчид "Тихий Дон" жүжгийг тоглох гэж байна. М.Шолохов нь 14 жилийн турш өөрийн хамгийн гол бүтээл болох "Дөлгөөн Дон" түүхэн романаа туурвижээ. Дэлхийн нэгдүгээр дайн, Иргэний дайны үеийн Оросын хасагуудын хувь заяаны тухай өгүүлсэн эл түүхэн зохиол Шолоховт дэлхий дахинд нэр алдар авчирсан гэдэг.

"U stage" театрын бүтээл "Тихий Дон" жүжгийг арванхоёрдугаар сарын 15-нд Гадаад харилцааны яамны "Номин" танхимд 19:00 цагаас тоглоно. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top