Өвлийн өвөөгийн харуусал - Идэх хоол алга, түлэх нүүрс алга, итгэл найдвар алга

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

 Улаанбаатарын утааг багахан ч болтугай мартагнуулж, нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Лантуун дохио" төрийн бус байгууллагийн хамт олон өвлийн өвгөний дүрээр хүүхдүүдийг баярлуулж байна. Уг ажлыг гардан зохион байгуулагч "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хүүхдүүдэд бэлэг түгээх үед  маш их эмзэглэл төрсөн талаараа сошиал хуудаснаа хуваалцсаныг дамжуулъя. 


Ч.ГАНЖАВХЛАН:

-7000 орчим бэлэг тараав. 1500 гаруй айл өрхөөр орж, дуу шүлэг болов. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд халтирам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ. Орой болоод өвлийн өвөө, цасан охидууд нэг дор цуглан элдвийг ярилцана. Хоёр гурван жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Овоо засраад, дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Миний хувьд ч ялгаагүй бүр ганц найдаж, итгэж тусалж явсан айл маань хүчирхийлэл, архины золиос болжээ. “Надад гар хүрэх нь ч одоо дүүрч хүүхдэд маань …” хэмээн хоолой нь зангирах дайчин бүсгүйн яриа. Ямар ч айхтар тэсвэртэй юм дээ. Явж явж үр хүүхдийнхээ л төлөө шүү дээ эмэгтэй хүний тэсвэр тэвчээр.  

Зарим нэг бүр аймшигтай зүйлийг ярихаас ч айдас төрнө. Ярилаа гэж бодоход нийгэм түүнийг 7 биш ээ ядаж 10 хоног анхаарах болов уу … Үгүй ээ, шинэ жилийн оргилуун дарсны чимээнд тэр нялх “Хашхираан” даанч жулдах байх. Ер нь бол маш олон хүчиндүүлж байсан хүүхдүүдтэй таарлаа. Би ихэнхидээ өвлийн өвгөн биш энгийн хувцастай явсан юм. Өвлийн өвөөг хараад баярлахгүй, юм юманд цочоод л дап дут хийн татганах нь цаанаа л нэг сэжигтэй. Энэ их айдсын араас хүүхдийн нууж чадахгүй цагаахан баяр баясгалан мэдрэгдэнэ. Ижий, эмээтэй тусад нь уулзаад асуувал таамаг ихэнхдээ зөв байх. Хүчин их ойроос үйлдэгдэнэ. Хойд аав, түүнтэй архиддаг найзууд, нагац ах, заримдаа төрсөн эцэг нь...    

Олон хүүхэд идэх зүйлсийн цаасыг нь задалж мэдэхгүй гаднаас нь хазлах бөгөөд хэчнээн их өлссөн юм бол доо гэмээр ... 

Харин зарим айлууд зүгээр л ямар ч итгэл найдваргүйгээр живж орхиж. Идэх хоол ч алга, түлэх нүүрс ч алга, итгэл найдвар ч алга. Эцсийн эцэст Монгол улсын иргэн ийм хүн, хүүхдүүд энд амьдарч байна гэсэн бүртгэл ч алга. Сарын орлого 140.000 төгрөг 4 хүүхэдтэй. Орлогын гол эх үүсвэр хүүхдийн мөнгө. Гэтэл энэ гүн ядуурал, хар бараан, өлсгөлөн дунд хүүхэд хэзээ ч итгэл дүүрэн, харц ч золбоолог, баярлаж гүйлдэх нь дэндүү хайрлам бас өрөвдөлтэй. Энд утаанд хордож үхэх биш, утаа ч болтугай гаргаж чадах амьдралтай байж өвлийн хүйтнийг тэсэж гарахсан гэдэг тэмцэл өрнөх ажээ. 

Надад нэг бодол төрж байлаа. Онцгой байдал зарлачихвал яадаг юм! Гал усны аюул, зуд гамшгийн аюул харанга эцсийн эцэст хүний төлөө л байдаг бус уу? Тэгвэл байгалийн хүчин зүйл бус хүн чинь өөрөө гамшиг болж эхэллээ. Үүнд нь хүүхэд хэдэн зуугаараа хэлмэгдэж явна. Ийм үед Монгол улсад хүүхдийн гамшиг, хүчирхийлэл нүүрлэсэн аймшигт явдал тохиолоо гээд дохио дуугаргаж болохгүй юу? Утаанд хордож үхсэн хүүхэд хэдэн зуу, авто ослоор хорвоог орхисон хүүхэд хэдэн зуу, хүчиндүүлсэн охид хөвгүүд хэдэн зуу гээд ТӨР ЗАСАГ нь мэдээлээд байгаа мөртлөө ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ авахгүй байгаа учир нь юу вэ ? Хамаагүй бүх эцэг эхчүүд ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭРГҮҮЛ гэж тууз гарандаа зүүгээд ээлж ээлжээр гудам, орцод манаж цагдацгаая! Цагдаа нь хүрэлцэхгүй байгаа юм бол хүүхдийнхээ төлөө сайн дурын цагдаа, тэмцэгч, юу байдгийн хийцгээе хүмүүс ээ ! Бидний энэ их хийрхэл, улс төржилт, утга учиргүй новшийн амьдрал дунд ямар ч гэм хийгээгүй хүүхдүүд, төрсөн нь золиос болж төрж ч амжихгүй хорвоог орхиж байна. Ийм үед бид Монгол гэж цээжээ дэлдээд, хорвоод хосгүй гэж хоолой мэдэж чарлаад яах юм бэ...?


Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

EMNESTI TBB POTO ZURGAAR NIIGMIIG TOLDDOG

0  |  0
Зочин(66.181.179.108) 2018 оны 12 сарын 27

Энд хэн буруутай юм . Архи уухгүй ажил хийгээд амьдарч болж байна . Арчаагүй доройгоо бүү зарлан тунхагла !!! Монголд сайхан аиьдарч байгаа хүмүүс олон бий шүү .

0  |  0
Иргэн (66.181.167.55) 2018 оны 12 сарын 27

Гэр, машинд тавьдаг угаарын хийн хэмжээг тодорхойлж дуут дохио өгдөг дохиологч зарж байна. 95951479

0  |  0
Zochin(103.26.193.162) 2018 оны 12 сарын 24

Hetsuu amidraltai ailaar orood uzsen uym bol, etseg busad erchuuded huchinduulj bga huuhdiig sonsoj medsen uym bol ail urhiin jagsaalt gargaad, tsagdaa sergiileh, huuhdiin baiguullaga, horoo horind n medegdeech! Ganjavhlan guai ta baahan handiv tuslamj avaad, barilga baishin bariad bsn. Teruundee ter heden huuhdiig avaach!

0  |  0
oko(66.181.161.7) 2018 оны 12 сарын 23

DEMJIJ BNA AJLIN AMJILT

0  |  0
Solongo(73.83.84.234) 2018 оны 12 сарын 22

Hurts Ebi Mi Junai ta nar muugaa uznee. Ene novshnuud uhej saihan tsag irnee

0  |  0
Оюунаа (103.57.92.72) 2018 оны 12 сарын 21

Бид чинь хаашаа яваад байнаа бурхан минь

0  |  0
Оюунцэцэг (103.57.92.72) 2018 оны 12 сарын 21

Үнэхээр харамсалтай өр зүсмээр

0  |  0
Л(103.57.93.80) 2018 оны 12 сарын 21

Зүрх зүсэм гэж энийг л хэлэх байх, томчууд бид ч юу хийхээ мэдэхгүй байхад нялх юмнууд яанаа

0  |  0
зочин(103.212.119.95) 2018 оны 12 сарын 21

Бурхан минь гэж харуусал хүүхдүүд минь арай ч дээ хэлэх үг ч олдохгүй бна мэш их харамсаж бна ирээдүйн иргэд минь!!!

0  |  0
Irgen(122.201.24.193) 2018 оны 12 сарын 21

Ewii dee hvvhed ymar buruutai ymbe. Ineej aaw eejdee hvn bolgond erhleh nasan deere iim amidral vzeh ystoi ymu yagaad yagaad iim muuhai zvilvvd bolood bna ymar hetsvv bid yah ystoi we. Yagaad yu ch hiij chadahgvi bgaa ym yagaad vneheer setgel owdoj bn

0  |  0
Бямбаа(202.126.89.247) 2018 оны 12 сарын 21

маш их харуусаж харамсаж үзэн ядалт төрж байна МАНАН байна уу МАНГАС нь байна уу Төрийн нэгж салбарууд нь албан хаагч нар нь ард түмэн нь хүнээ хайрладаг сэтгэлээ олж аваасай хүн хүнээ хайрладаг болоосой энэ хямралаасаа хурдан гараасай ТОМ өндөр байшин бариснаар хөгжил бишээ гэдгийг мэдмээрсэндээ Өвөг дээдсийн үлдээж хамгаалж ирсэн тэр ир газар доорхи баялагийг ХҮНД цаг үед ард түмэндээ хүртээ гэж олон зуун жил олон мянган хүний халуун цус бүлээн амиараа хамгаалж ирсэн байхаа тиймээс цаг нь болжээ ХҮРЭЛСҮХ САЙДАА АРД ТҮМЭНДЭЭ ХИШИГИЙН ХУВИЙН ХҮРТЭЭХ БОЛЖЭЭ !!!!!!!!

0  |  0
Balt (172.58.47.79) 2018 оны 12 сарын 21

Odool manang ustgaya ard tumeen. Ebi junai hurts mi nariin buleg hulgaich nariig shorond ni hiij baigaliin bayalgaa jinhene ezeded ni hurteehiin tuluu temtstsegeeye.

0  |  0
Ука(45.117.32.4) 2018 оны 12 сарын 21

Энийг уншаад үнэхээр сэтгэл өвдлөө

0  |  0
m.mandahaipoland.(88.156.136.173) 2018 оны 12 сарын 20

minii duu iim baidliig anxaarax yarix xumuusni tor zasagni onoodor baigaag ni xardaa.

0  |  0
Харамсаж бна(66.181.185.76) 2018 оны 12 сарын 20

Хойч үе маань ийм харанхуйн дунд зовж тарчлаж байхад бид ийм агуу түүхтэй ийм их гэж хоолой мэдэн орилоод ч яах билээ .

0  |  0
Ahmad(150.129.141.173) 2018 оны 12 сарын 20

Hoolgui homoj tuleh tuler nuursgyu huiten gert chichreh balchir huuhduudiig etevdej baina tedemd ysdsj dulaan hool hiih huns nuurs egéech

0  |  0
Зочин(66.181.161.58) 2018 оны 12 сарын 20

Хүчирхийллийн эсрэг сайн дурын эргүүл бүлгэмийг зохион байгуулах нь зөв гэж бодож бна. Энэнд ахмад настангуудыг хамруулах хэрэгтэй гэж бодож бна. Ийм сайн дурын үйл ажиллагаанд оролцох ахмадууд байгаа гэж бодож бна.

0  |  0
Enhsaruul(115.187.88.167) 2018 оны 12 сарын 20

Tiimee bid l oorsdoo hodloh bolson bna bid l ter ergvvl juramiig hj vr hvvhdvvdee hamgaalah estoi bolj

0  |  0
иргэн(124.158.109.232) 2018 оны 12 сарын 20

Хороондоо бүртгэлгүй.Хаяг шилжүүлээгүй, хөдөөнөөс хотруу хаягаа шилжүүлээгүй амьдарч байгаа хүмүүс ихэнх нь шт.Тэд хөдөө рүүгээ буцаад явах хэрэгтэй шт..Хаягаа ш илжүүлэхгүй.Хүний өмнөөс амьдарч байгаам шиг бичиг баримтгүй нтр гэж ялархаж бэлэнчлэх сэтгэлгээ их болсон нь харамсмаар

0  |  0
Жа(202.126.89.67) 2018 оны 12 сарын 20

Энэ залуугийн хийж байгаа зүйлсийг хархаар би өөрөөсөө ичдэг

0  |  0
Top