2019 оны нэгдүгээр сарын 06-17-ны өдрүүдэд Перу улсад үргэлжилсэн Дакар раллид амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр /2019.01.25/ эх орондоо ирж, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд буулаа.
Ах, дүү Ө.Бямбадэлгэр, Ө. Бямбацогт нар UTV OPEN ангилалд Монголоос анх удаа оролцохдоо түүхэн амжилт үзүүлж, гуравдугаар байрт бичигдсэн юм. Тэд хамтдаа "Дакар ралли"- д нийт 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 10 өдрийн турш уралдаж, 5000 километр замыг туулсан билээ.
Багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, Техникийн бүрэн бүтэн байдлыг хангагчаар Б.Баттөр нар ажилласан бол спортын сэтгүүлч Б.Онон Монголын хэвлэл мэдээллийнхнээс анх удаа албан ёсны эрхтэйгээр раллиг сурвалжилсан юм.
Сэтгэгдэл ( 11 )
Uneheer mundag Baharhmaat yumaa
bayar hurgie Amjilt
Bolj dee sain bna bayar hurgiye!!!
Minii Mongol ynendee haana ch gabyatai baharhaltai yabna s dee!!!ylam ikhe tyrslaga syysan baih!zaasid ni Dakart tyryylehiig yeryye!
Mundag zaluustaa amjilt hvsie
мундаг юумаа амжйлт
Sn oroltsoj undur amjilt vzvvljee. Bayr hurgey* bag.n ard beltgel tehnik heregsel, hudulmur, sanhvv gd olon asuudal bsn bj taara ter bvhen.g dawan tuulj chadjee. Holbogdoh yam ZG, biZnesmanvvd maani sn demjeed ugwul daraa jil Alt awtsan zogsoj baij medeh ireedvi bgn bna.
Төрөө цэвэрчихвэл Монгол бүх талаараа дэлхийд үзүүлж өгнө
Unuudriin harsan sain medee. Mundag bn baharhaj bn.
Монголчууд хаана ч мундаг. Баяр хүргэе
МУНДАГ БАЙНА. САНХҮҮГИЙН ШИЙДЭЭД ӨГВӨЛ ЭНЭ 2 ЧИНЬ ХАРИН ЯВЧИХ 2 БАЙНА ЛЭЭ. БАЯЧУУД АНХААРНА БИЗДЭ