Б.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шүүх хурал болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 13 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан.

 

Харин яллагдагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Улмаар яллагдагч нарын хүсэлтийг өнөөдөр /2019.02.14/ хэлэлцэх тов гараад байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар  хурлыг хойшлуулаад байсан бол дээрх шүүх хурал өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ны өдөр болно.  

 

Хэргийг эргэн сануулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарч байв. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.107.106) 2019 оны 02 сарын 21

айвал бүү хий хийсэн бол ялаа үүр яргачид

0  |  0
Зочин(66.181.186.254) 2019 оны 02 сарын 21

хүний сайхан үрийг алчихаад ямар нүүрээрээ энэ -2 араатан давж заалдах юм бэ ? Насаар нь чанга дэглэмтэй шоронд хорих хууль байвал зохино.

0  |  0
зочин(139.5.217.231) 2019 оны 02 сарын 21

Ялыг нь бүр хүндрүүлээд өг.

0  |  0
Top