"Хувьсал" продакшны “45х45” сургалтын хамгийн анхны 45 төгсөгчөөс шилдэг долоон төгсөгч "Тэнгэрээс буусан од" дэлгэцийн шинэ бүтээлд хамтран ажиллах боломжтой болжээ.
Энгийн үзэгчээс кино уран бүтээлч болох алхам хийсний дараа тэдгээр залуусын сэтгэгдэл маш өндөр байжээ. Кино уран бүтээлийн ард ямар их хөлс, хөдөлмөр, цаг хугацаа, зүрх сэтгэл шингэдэг талаар бусдад ойлгуулахыг хамгийн ихээр хүссэн гэнэ.
"Тэнгэрээс буусан од" уран бүтээлд хамтарч ажилласан долоон залуугийн нэг нь "Хувьсал" продакшны үндсэн бүрэлдэхүүнд орохоор болжээ. Энэ кино түүний хувьд маш том шалгуур байсан нь тодорхой.
Сэтгэгдэл ( 0 )