"Хувьсал" продакшн "Шинэ хүн"-ээ хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

 

"Хувьсал" продакшны ээлжит шинэ уран бүтээл удахгүй нээлтээ хийх гэж байгаа. "Тэнгэрээс буусан од" киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тогложээ.

Нэгэн сонин хуваалцахад, "Хувьсал" продакшн шинэ уран бүтээл дээр ажилласны дараа кино багийнхнаас хэн нэг нь заавал “шинэ хүн” өлгийдөж авдаг "уламжлал"-тай гэнэ. Тэр тусмаа энэ баярт явдал ерөнхий зураглаач нарт тохиолддог бөгөөд үүнийг уран бүтээлчид ихэд билгэшээн, ярих дуртай. Мэдээж бүл нэмэхээс өөр сайхан учрал амьдралд өөр юусан билээ. Тэд энэ удаад ч бас "уламжлал"-ынхаа дагуу "шинэ хүн"-ээ хүлээж байгаа гэнэ лээ. Монголын үрс маш олон болох болтугай.

"Хувьсал" продакшны уран бүтээл "Тэнгэрээс буусан од" уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top