ОНЦЛОХ СЭДЭВ: Хотын даргын дахин СУНГАА

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 26

Намын дүрэм, удирдлагуудын шийдвэр, журмын нөхдийнхөө дэмжлэг хүлээгээд буй гэдэг утгаараа өнөөдөр /2019.02.26/ С.Амарсайханыг хотын даргаар томилох болов уу гэсэн хүлээлт нийгэмд байна. Хотын даргыг сонгох өмнөх /2019.01.17/ санал хураалтаар ч НИТХ-ын дарга С.Амарсайханд ийм дэмжлэг байсан. Гэвч нууцаар санал хураалт явуулахад заалнаас өөрийгөө нэр дэвшүүлсэн С.Мөнхчулуун таван хүний илүүтэйгээр ялалт байгуулсан билээ. Түүний энэхүү үйлдлийг  МАН буруутгаж, намын Удирдах зөвлөлийн хурлаар санал нэгдэж, Хотын даргад өөр нэр дэвшигчийг сонгосон байхад үүнийг сөрж, өөрийгөө нэр дэвшүүлсэн, эсрэг намын 11 төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр Удирдах зөвлөлийнхөө баталсан нэр дэвшигчийг унагасан хэмээн үзсэн. Үүнийх нь төлөө ч түүнд хариуцлага хүлээлгэж, улс төр бол багийн тоглолт, баг болж чадахгүй бол, намын бодлого, шийдвэрийг дагахгүй бол, эсвэл намын даргаа сөрж байгаа бол  улстөрч өөрийн замыг сонгохоос өөр аргагүй гэдэг сануулгыг өгсөн. 

Намынхаа бодлогыг сөрж, намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийн эсрэг ажилласан асуудлаар С.Мөнхчулууныг МАН-аас гарсанд тооцчихоод байгаа. МАН-ын Хяналтын ерөнхий хороо /2019.01.18/ хуралдаж, С.Мѳнхчулуун, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцож буйгаа зарласан. Үүнийх нь хариуд С.Мөнхчулуун нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс өмнөх хурлын адил өрсөлдөөн С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын дунд дахин өрнөх нь тодорхой байна.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор өнөөдөр /2019.02.26/ НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг 11:30 цагт зарлаад буй. Хуралдаанаар нэг асуудлыг буюу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээж С.Амарсайхын хувьд давуу талтай. 2017 онд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр эл суудал эзгүйрч, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын нэрийг дэвшүүлж, олонхийн саналаар С.Амарсайхан НИТХ-ын даргаар сонгогдож байв. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Улаанбаатар хотыг удирдах хэмжээнд хангалттай туршлага хуримтлуулсан нь яах аргагүй түүнийг илүү харагдуулах боломж. Журмын нөхдийнхөө дэмжлэгийг хүлээсэн төдийгүй эрх баригч намын улс төрийн шийдвэр, бодлогоор Хотын даргад нэр нь яригдаж, дэмжлэг хүлээгээд байгаа нь бас л түүний давуу тал. Өөрөөр хэлбэл, түүний нэрийг МАН-ын дарга, Удирдах зөвлөлөөс дэвшүүлж, Хотын даргад санал болгож байгаа нь цаашид төрийн дэмжлэг, намын дэмжлэгтэйгээр хотын асуудлыг шийдэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд баг болж ажиллах бүрэн боломж байгаа гэдгийг харуулж байгаа юм.

АНУ, Англид эзэмшсэн өндөр боловсрол, Монголын томоохон бизнес группийг удирдаж байсан туршлага, гадаад улсад Монголоо төлөөлөн Элчин сайдын яаманд ажиллаж байсан нэр хүнд, гадаад харилцаа удирдах арга барил, хотын бодит амьдралтай хамгийн ойр байгаа зэрэг нь мэдээж МАН-ын Удирдах зөвлөл, журмын нөхөд нь түүнийг бодлогын хэмжээнд дэмжих гол шалгуур болсон байх.

Ямартай ч өнөөдөр өрсөлдөөн хоёр нэр дэвшигчдийн дунд өрнөдгөөрөө өрнөж, саналыг нууцаар хураадгаараа хураана. НИТХ-ын 45 төлөөлөгч, ялангуяа МАН-ын төлөөлөгчдийн хэдэн хувь нь намын дарга У.Хүрэлсүхийн “цэвэрлэгээ”-г дэмжиж байгаагаас бүх зүйл шалтгаална гэж товчхоноор дүгнэж болох юм. 

Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын шийдвэрийг нэг л удаа буцаах эрхийнхээ дагуу С.Мөнхчулуунаас татгалзаад байгаа. 

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор өнөөдөр /2019.02.26/ НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг 11:30 цагт зарлаад буй. Хуралдаанаар нэг асуудлыг буюу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ үйл явдал өнөөдрийн гол сэдэв байх нь ээ. 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Промча(66.181.178.17) 2019 оны 02 сарын 26

Онцлох сэдэв биш Ичмээр сэдэв бишуу кккк боксоор бол таван уеийн турш зодуулж ялагдчихаад тэгээд дахиж тоглоно тэгэхдээ ялсан тамирчины хоёр гарыг хулж байгаад тоглоод бган бусуу энэ сайт бас л егзег долоохдоо сурцан гарууд ккккк

0  |  0
Зочин(103.26.195.217) 2019 оны 02 сарын 26

Одоо наад Мөнхчулуун гэгч албан тушаалын амтанд орсон махан толгойгоо 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.

0  |  0
зочин(203.91.118.247) 2019 оны 02 сарын 26

60 тэрбумаас салж байж л Хот урагшаа хөгжинө шүү дээ

0  |  0
ккк(103.111.68.50) 2019 оны 02 сарын 26

их сайхан ойлгомжтой мэдээ байна. хэнийг дэмжээд байгаа нь.

0  |  0
Top