Шөнө оройн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, хүчирхийлсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид саатууллаа.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт 04:00 цагийн орчимд ажлаа хийж явсан ТҮК-ийн ажилтан 53 настай эмэгтэй И-г үл таних этгээд хүчирхийлэн хэргийн газраас зугтжээ. Мөн хоёрдугаар сарын 24-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 24 настай эмэгтэй Н-г гэртээ орох замд нь зодож гэмтээгээд хүчирхийлсэн хэрэг давтан гарсан байна. Шалгалтын явцад дээрх хоёр хэргийг 34 настай эрэгтэй М гэгч үйлдсэн нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Иймд, шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганц нэгээрээ явахгүй байх, үл таних этгээдтэй харилцаа үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 4 )
oroi udesh yvahgui yaah ym be hunii amidrald amjih amjihgui olon ajil baina , huuli tsagdaagiinhan erguul postoo changatgaj hynaj bh ym bish uu hachin ym helj bh ym
төр нь хулгайч нараас бүрдсэн гудамж нь хүчин дээрэмчидээр дүүрсэн ямар улс болчихвоо монгол улс минь шөнийн хотоо хянаж чадхаа байчих юм хашаа улс вэ?
Agtnii hariu odortoo
Агтал, эсвэл боовыг нь тасал