Засгийн газрын 2019.02.27-ны хуралдаанаар 2016.09.09-нд болсон "Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн хувьчлалын талаарх 32-р тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэр гаргасан билээ. Уг материалд тухайн үеийн аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, "Монголын зэс корпораци"-д худалдах талаар танилцуулга хийсэн тухай мэдээлэл байгаа аж. Энэ үеэр Засгийн газрын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрөөс мөнгө зээлэх замаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан нь мөнгө угаалтын гэмт хэрэг байж болзошгүй хэмээгээд хууль хяналтын байгууллагууд өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс байцаалт авч чадаагүй гэсэн юм. Мөн 49 хувь эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувиа Сингапурын компанид борлуулах гэж байгааг мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр /2019.03.01/ Монгол зэс корпорацийн удирдлагууд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд мэдэгдэл хийж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Шүүхийн нэхэмжлэлд “ЗГХЭГ-ын даргын мэдэгдэл нь Монголын зэс корпорацитай холбоотой олон асуудлыг хамарсан байх боловч ихэнхдээ урьд нь олон нийтэд цацагдсан хуучин мэдээлэл байсан. Бид өмнө нь залруулга мэдээллүүдийг тухай бүрд нь олон нийтэд хүргэж ирсэн ба шаардлагатай хууль хяналтын байгууллагуудад хандан үнэн бодит байдлыг тогтоолгох арга хэмжээг авсаар байна. Тухайлбал “харилцан хамааралтай этгээдүүд мөн эсэх”-ийг захиргааны хэргийн гурван шатны шүүх хянан үзээд харилцан хамааралгүй болохыг тогтоосон” хэмээсэн тайлбарууд бичсэн байлаа.
Ц.Пүрэвтүвшин: 400 сая ам.долларт төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй
Шүүхийн нэхэмжлэлийн талаар Монгол зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тарааж, гүтгэсэн хэргээр нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэх гаргаж байна. Манай компанийн талаар гаргасан ташаа мэдээллээ залруулах үндсэн шаардлага тавьж байгаа” гэсэн юм.
Тэрбээр мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд яригдаж байна. АТГ, Эрүүгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын удирдлагуудыг 10 гаруй удаа байцаасан. Манай компанитай холбоотой хүмүүсийг давхардсан тоогоор 70 гаруй удаа байцаагаад байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд бидний зүгээс саад учруулаагүй. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ сайд биднийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараалаа. Энэ нь олон нийтэд манай компанийн нэр хүндийг унагасан байдал гэж үзэж байна.
Хувь хүнийхээ зүгээс хэлэхэд Монгол Улсад монгол хүн бизнес хийж болохгүй болжээ. УИХ-ын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болж. Яагаад өндөр албан тушаалд томилогдчихоод нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлыг хөндөж байгаа нь ойлгомжгүй байна.
Өнгөрсөн есдүгээр сард шүүхийн шийдвэр гараад эцэслэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол өгөхөөр хүлээж авахгүй байна. Бид хүчин мөхөстөж байна. 49 хувийг худалдаж авсан гэх 400 сая ам.долларт төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. Гэвч удаа дараа худал мэдээлэл тарааж ард түмний тархийг угааж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг уучлал хүсэх байх гэж найдаж байна.
М.Мөнхбаатар: Олон улсын шүүхэд хандахаар материалаа бүрдүүлчихээд байгаа
Монголын зэс корпорацийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлээ Сингапурын компанид борлуулах гэж байгаа тухай мэдээлэлд Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хариулт өглөө. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр “Стандарт” банканд их хэмжээний өртэй байгаа. Өрийн асуудлаар 2016.09.15-нд олон улсын арбитрын шийдвэр гарсан. Тэгэхээр манай компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахаас өмнө гарсан гэсэн үг. Энэ шийдвэрийн үндсэн дээр “Стандарт” банканд 120 гаруй сая ам.долларын өртэй болсон. Тэгэхээр Монгол хүн бүхэн 100 мянган төгрөгийн өртэй боллоо гэсэн үг. Ийм нөхцөл байдлыг хэдхэн улстөрч, эрх бүхий албан тушаалтнууд авчирчихаад байгаа. Харин бид нөхцөл байдлыг шийдэхийн төлөө явж байсан юм.
Бидний зүгээс олон улсын хуульчдын зөвлөгөөний дагуу компанийнхаа хувьцааг Сингапурын хууль эрхзүйн хүрээнд аваачих юм бол төлбөрийг багасгах, хойшлуулах боломжтой гэсний дагуу явж байсан. Гэтэл үүнийг зогсоолоо. “Эрдэнэт” үйлдвэрийн өрийг УИХ-ын гишүүд төлөхгүй. Монголын ард түмэн төлнө.
Өнөөдрийн байдлаар манай компанийн хувьцааг төр хураагаад авчихсан байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртай төр маань үүргийнхээ эсрэг ажиллаж байна. Хэрэв 49 хувийн маргаан даамжирвал хувьцаа буцаад ОХУ-д очино. Гэхдээ Оросуудыг буцаагаад авчихаач гэдэг зүйлийг төрийн өндөрлөгүүд хэд хэдэн удаа хэлж байсан юм билээ” гэсэн юм.
Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатараас “Та бүхний дараагийн алхам юу вэ” хэмээн асуухад “Монгол Улсын шүүхийн шийдвэр хэрэгжихгүй бол Олон улсын шүүхэд хандахаар бүрэн материалаа бүрдүүлчихээд байгаа. Гэхдээ бид чинь монгол хүмүүс. Монголдоо асуудлыг шийдэхийг хүсч байна.
Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувь Монгол Улсад орж ирснээр сүүлийн хоёр жилд дараалан Монгол Улсад төлж байгаагүй өндөр татвар төлсөн. Үйлдвэрийн зардал буурсан. Үйлдвэрт нийлүүлдэг “шахаа” алга болсон. Ажилчдын цалингийн фондыг 30 хувь өсгөсөн. Энэ бол энгийн ажилчдын амьдралд очиж буй өгөөж” гэж хариулав.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 20 )
Хууль зүйн ухааны доктор, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчид бүх төрлийн хууль зүйн зөвлөгөө өгч, иргэн, эрүү, захиргаа, хөдөлмөр, гэр бүлийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Утас: 88063818, 88810999
Хувьд байгаа бүх өмчийг авч өгнө. Найдвартай. Бүгдийг нь шоронд хийнэ найдвартай. Айдас хүйдэс. Монголд хувийн бизнес эрхлэх боломж байна уу. Айдас хүйдэс
Худалдаа хөгжлийн банк Монголынхоо төлөө өөрсдийгөө дэнчин тавьж байж монголдоо үлдээх ажил хийсэн шүү. Энийг баахан хууль ярьсан хүмүүс баталгаагүй сүрдүүлж байгаад далд оруулаад буцааж гадаадад гаргах гээд байгаа юм байна шүү дээ. Хүмүүсээ нөхцөл байдлыг зөв ойлгоорой. Засгийн газарын хэрүүлтэй орчинд Оюу толгой яаж замхарсныг бид мэднэ.
Худалдаа хөгжлийн банк Монголынхоо төлөө өөрсдийгөө дэнчин тавьж байж монголдоо үлдээх ажил хийсэн шүү. Энийг баахан хууль ярьсан хүмүүс баталгаагүй сүрдүүлж байгаад далд оруулаад буцааж гадаадад гаргах гээд байгаа юм байна шүү дээ. Хүмүүсээ нөхцөл байдлыг зөв ойлгоорой. Засгийн газарын хэрүүлтэй орчинд Оюу толгой яаж замхарсныг бид мэднэ.
Төр ер нь иймэрхүү зүйлд оролцох буруу. Бүх зүйлийг халааслах сонирхолтой улстөрчдийг л үүсгээд байна. Энэ чинь ардчилсан нийгмийг өвчлүүлж байна. Эрдэнэт монголдоо үлдэх нь хамгийн чухал.
Эрдэнэт маань монголдоо үлдэг. Орос руу, эсвэл ямар нэгэн гадаад руу гаргах гэсэн бодлого төрийн хүмүүст л оршдог гэж ойлгож байгаа. Хадгалж байгаад монголынхоо зах зээлд шингээхийг оролдож байгаа бол яая гэх вэ. Гэхдээ ЗГ авангуутаа өөрөө буцаад ОХУ-д өгнө. Хоёрдахь удаа эргүүлж авч ирж чадахгүй.
Эрдэнэтийг Оросоос авчирсан нь бидний хувьд том амжилт. Харин буцааж өгөх гээд худал мэдээлэл цацаж байгаа хүмүүс луйварчид.
ene lalaruudiig buudaj alaad turiin umch bolgooch luivarchinguud l bna shdee naaduul chini
ene lalaruudiig buudaj alaad turiin umch bolgooch luivarchinguud l bna shdee naaduul chini
Энэ поп Улсд ажил хийх хэрэггуй олоод ирсэн хоолыг хуртэл шингээж чадахгуй юм энэ 49 хувь монголын омч байгаагуй малнуудаа аваар ирсэн хумуусээ шагнах хэрэгтэй израйлд ийм юм болсон бол эдгээр хумуус баатрууд манайд бол алах нээ ном уншаж бай холыг хардаг болно
Оюун эрднийн буруу монголын зэс корпараацаас уучлалт гуй
ter 400 saya dollaraa haanaas avsanaa batalchih tegeed l bolloo sh dee.
Монголдоо үлдээж байгаа нь хэрэгтэй
IPO бол гадаадад худалдах явдал юм уу. Ямар хүмүүсээр шавруугаа арчуулж байгаагаа харуулах юм даа. Ер нь тэгээд ард түмний өмч гэж ярих юм хамаг өрмийг нь энэ хор найруулж байгаа нам засаг л хүртэж байгааг ухаараач
ene mangaruud bol zugeer l buunii nohoi ard n hujaanuud baigaa baih
Энэ үнэн тэнэг пацаан. Хэн ч чамаыг 400 сая доллар үнэн шударга хүн гтй ёсоор олсонуу эсвэл Багар рэхггаоашух М.Мөнхбаатар, Ц.Пүрэвтүвшин гэх. дөнгөж 30 хүрч яваа мангар БАЦААНУУДАД. БЭЛЭН 400. САЯ. ДОЛЛАР БАЙЛАА ЮУУ ЯГ Л ОНИГО ШИГ ЮМ БОЛОХНЛДЭЭ КККККККК Ф
mongolyn ard tumniig tejeedeg gants uyldweriig maani gadaadad khudaldakh geji baysnygaa bas buyan khiikh geji baysan ukhaany yum yaryad tarkhi sayn ugaaji bayna daa
Хөөе мангар пацаанааа 400 сая доллар хаанаас олсон юмбэээ? Оюунэрдэнэ гишүүнийг дэмжиж байна УРААААААА
Хөөе мангар пацаанааа 400 сая доллар хаанаас олсон юмбэээ? Оюунэрдэнэ гишүүнийг дэмжиж байна УРААААААА
монголоос тонил...