Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчилж, Эрүүгийн цагдаагийн албаны байранд байцаалт авч байна. Мөн "Монголын зэс корпораци"-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг дуудуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор байцаалт авч эхэллээ.
Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилсан бол О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг ажлын байран дээрээс нь саатуулсан юм. Тэднийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор шалгах зөвшөөрлийг прокурор өгсөн гэх ба байцаалтын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа Урьдчилан хорих 461-р анги руу ачих юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хэвлэлийнхэн ч бас юу вэ дээ. Худалдагдсан сэтгүүлчдээ дуудаж зориуд сенсаци тарьдаг байхоо. Төр нь хуулиа дээдэлж хуулийнхан нь чимээ аниргүй ажлаа хийвэл яасын. ЗГ УИХ-тайгаа хамт хуулийнхны ажлыг заагаад өмнөөс нь ажлыг нь хийгээд байгааг ойлгохгүй юмоо
байцаалт авч байгааг юун ч сүртэй мэдэгдэж хүмүүсийг донсолгоно вэ чимээгүй шиг мөрдөөд тогтоогдвол ялаа аваад л явна биз дээ бусад улсад сүр дуулиан болох нь байдаг гэхдээ манайхан их сүржигнүүр юмаа