Өчигдөр буюу аравдугаар сарын 24-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өмнө нь түүнийг албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж, интерполоор эрэн сурвалжилж байсан бөгөөд Н.Баяртсайхан Польш улсаас Монгол Улс руу хил нэвтэрч орж ирснээр ийнхүү саатуулжээ. Н.Баяртсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.3 дахь хэсэг буюу "Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад давуу байдал бий болгосон" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байна.
Сэтгэгдэл ( 2 )
Аймшигтай гэмт хэрэгтнүүд монголын төр, засаг, санхүүг удирдаж Монгол улсыг хорлон сүйтгэж байна.
BOOWN XXOJ SXN GOE TAWIYYLI80955877