Дуулиант хэргүүд ШҮҮХИЙН ӨМНӨ очлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Эл ажлын хэсгээс олны анхаарал татсан авлигын дуулиант хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН
МӨРДӨН БАЙЦААЛТ ДУУСЧЭЭ

2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгасан билээ. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Одоогоор Д.Эрдэнэбилэгийг хорьж, бусдад нь буюу О.Орхон, Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарт хилийн хориг тавин, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглоод байгаа юм. 

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих эсэх асуудлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж, түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байдаг. Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хүлээн авч хянаад, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯР НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байсан билээ.

Харин өнгөрсөн сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон” хэмээн мэдээлж байсан бол одоо хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

СТАНДАРТ БАНКНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ХЭЛЭЛЦЭНЭ
 

“Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группын захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусчээ. Энэ хэрэгт Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Сугар нарын нэр мөн холбогддог бөгөөд түүний гарын үсгийг дууриан зурсан гэх асуудал яригддаг.

Хэргийг эргэн сануулбал, анх “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг. Улмаар "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг дараад байгаа билээ.

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЯЛТНУУДЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР Б.ХУРЦЫГ ШҮҮНЭ
 



С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Н.Итгэлтөгс нарын найман иргэнийг холбогдуулан шалгаж байгаа билээ.

Уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг өнгөрөгч баасан гараг буюу зургаадугаар сарын 7-ны өдөр прокурорт шилжүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг өчигдөр /2019.06.10/ харьяа шүүхэд шилжүүлжээ. 

Ийнхүү олон жил асуудал дагуулсан авлига, албан тушаалын дуулиант хэргүүд шүүхийн өмнө очлоо. Шүүх засаглал дээрх хэргүүдийг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.40) 2019 оны 06 сарын 18

Энэ кино чинь 30 дах анги дээрээ бүгд буруугүй болоод суллагдаад баяр найр хийгээд төгсдөгийм

0  |  0
АВЛИГАЧИД(150.129.140.240) 2019 оны 06 сарын 15

ОЮУ толгойн ордыг авлигадсан хүмүүс бол зөвхөн АВЛИГАЧИД биш, БАС эх орон ард түмнээсээ урвасан луйварчид шүү. ХАТУУХАН хуультай улсад ийм хүмүүсийг ЦААЗААР авна. МОНГОЛын хуульчид энэ адгийн луйварчдад ЯЛ өгч чадах уу? ХАРАХ л ҮЛДЛЭЭ

1  |  0
Hereed(172.58.43.235) 2019 оны 06 сарын 15

Huh mongol dayar mongol haana bnaa. Urvagch hulgaich nariig shiitgeech.

3  |  0
ATG(172.58.43.235) 2019 оны 06 сарын 15

Tsahiagiin Elbegdorj zahialj Hurts gardan guitsetgesen gedeg ni yamarch hund oilgomjtoi bnaa.

2  |  0
Иргэн(103.229.122.148) 2019 оны 06 сарын 11

Амжилт хүсье.

0  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 15

tom ezen Elbegdorj xaa bauna

1  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 11

itgel toroxgyi l bauna daa jujig l bolokh baix

0  |  0
Уншигч(92.13.2.104) 2019 оны 06 сарын 11

Шүүх шүүх гэнэ шүү...тэр худлаа шүүхийн чинь өмнө очлоо ч яалаа байлаа ч яалаа....хошин шог дээр Oнон шүүх ахынх нь талд гэдэг шиг...шүүх эдний талд...нээх худлаа барилаа..хорилоо...шүүлээ...драмдахаа одоо больчвол яасий...залхжийна...

0  |  0
хуульч(43.228.131.183) 2019 оны 06 сарын 15

49%-иин монго Оросын талд хагас нь очсон гэсэн шуу. Сайн шалга

1  |  0
хуульч(43.228.131.183) 2019 оны 06 сарын 15

49%-иин монго Оросын талд хагас нь очсон гэсэн шуу. Сайн шалга

1  |  0
зОЧИН(124.158.111.6) 2019 оны 06 сарын 15

Ард түмний мөнгөөр худалдана авсан нь Залилан,Хулгай хийсэн ГЭМТ ХЭРЭГ хархнууд хархнуудыгаа ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ХААХ БАЙХ Л ДАА... АРД ТҮМЭНД Л ТУШААГААД ӨГЧИХВӨЛ ШИЙТГЭЛИЙГ НЬ ЗӨВ ОНОГДУУЛАН ДАА...

1  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 06 сарын 15

ҮНЭНЭЭР НЬ ШҮҮГЭЭРЭЭ ДЭЭ БУРХАН МИНЬ. НААДУУЛ ЧИНЬ ЭХ ОРНООР МИНЬ ТОГЛОСОН ХҮМҮҮС ШҮҮ.

1  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 06 сарын 15

ҮНЭНЭЭР НЬ ШҮҮГЭЭРЭЭ ДЭЭ БУРХАН МИНЬ. НААДУУЛ ЧИНЬ ЭХ ОРНООР МИНЬ ТОГЛОСОН ХҮМҮҮС ШҮҮ.

1  |  0
П(202.126.88.137) 2019 оны 06 сарын 15

49 хувь монголд ирсэн нь авилгын хэрэг үү

0  |  1
П(202.126.88.137) 2019 оны 06 сарын 15

49 хувь монголд ирсэн нь авилгын хэрэг үү

0  |  1
П(202.126.88.137) 2019 оны 06 сарын 15

49 хувь монголд ирсэн нь авилгын хэрэг үү

0  |  1
П(202.126.88.137) 2019 оны 06 сарын 15

49 хувь монголд ирсэн нь авилгын хэрэг үү

0  |  1
Top