Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулан шалгаж байна.
Уг хэрэгтэй холбогдуулан “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингөөс байцаалт авсан бол дөнгөж сая тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар Эрүүгийн цагдаагийн газарт гэрчээр дуудагдан мэдүүлэг өгөхөөр орлоо.
Тэрбээр цагдаагийн газарт орохын өмнө “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даалгавараар энэ бүх ажиллагааг зохион байгуулж байна гэж хардаж байна. Тун удахгүй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудалтай холбоотой хэргийн шүүх хурал болох гэж байгаагаас үүдээд энэ асуудлыг гаргаж ирж байна гэж харж байна.
Миний хувьд хоёр жилийн өмнөөс энэ хэрэгт гэрчээр дуудагдан, тав дахь удаагаа тайлбар өгөх гэж байна. Өнөөдөр ирж мэдүүлэг өг гэсний дагуу ирлээ. Манай компанийн зүгээс ямар нэг байдлаар улсаас мөнгө аваагүй. Өнөөдрийн байдлаар сангийн яам хөгжлийн банк монгол банкнаас асуулга тавьж, албан бичгээ хүлээн авсан. Тухайн бичгээр бид ямар нэг өргүй гэдгийг батлан харуулж байна. Өнөөдрийн энэ үйл явдал бол системтэйгээр хувийн байгууллага руу дайрч байгаа хэрэг. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн бол Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагч, харин манай компани энэ банктай зөвхөн зээлийн харилцаатай байдаг” гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Гутлаа өмсөөд зангиагаа засаад сууж бай монголын хууль чам дээр очино . Язартлаа таргалсан энэ гахайн үгэнд хэн итгэх вэ. Та нарын хуульгүй юм шиг байдаг цаг өнгөрсөн
Мэдрээгийн энэ мантууг барьж хоих хэрэгтэй ш дээ, худлаа мэдээлэл сенсаац тараагаад байгаа хүнийг хорьж хязгаарламаар юм.
Энэ одоо өөрийгөө ард түмнээс ухаантай гэж бодчихжээ. Муу бах мэлхий.
Энэ мууд ёстой хуц гэж хэлэх хэрэгтэй.
мэдрээгийн мэдрэл хүү зайлооооо
Хүний өмнөөс хэрэг хүлээж бж олон юм чринаа бас
Үнэн л байгаасай?! Шоу л битгий болоосой?!
Энэ жижиг гар бас үхэхдээ үхэр буугаа тавьна гэгчээр баригдахынхаа өмнө худал мэдэгдэл хийгээд амжиж байна шүү. Бүгдийг нь ясыг нь цайтал хорьж байцааж байгаад хэргийг нь хүлээлгэх хэрэгтэй.