ЖДҮ-тэй нэр холбогдсон 23 гишүүний тавыг нь ЯЛЛАГДАГЧААР татлаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэл  ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид их хэмжээний зээл авч өгсөн гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Харин эл хэрэгт өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-аас УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байдаг.

Прокурорын байгууллагаас тэдний тавыг нь яллагдагчаар татлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын таван гишүүнийг яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсгээ зураад байна. 

Хуулийн байгууллагаас УИХ-ын нэр бүхий 23 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа УИХ-д үе шаттайгаар оруулж ирэхээ илэрхийлсэн ч парламент бүгдийг нь нэг дор оруулж ирж, бүрэн эрхийн асуудлыг нь хэлэлцэх хүсэлтэй байгаа билээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын саналыг хүлээж аваагүй юм.

Харин прокурорын байгууллагаас ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийг шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох гэхээр бүрэн эрх нь саад болж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн байдаг.  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (43.242.243.24) 2019 оны 03 сарын 07

Yagaad 23 hunee bugdiig tatahgui uldeej bgaa yum be hulgaich Hun but yalaa uureh estoi

0  |  0
ж:нг(103.11.195.34) 2019 оны 03 сарын 05

23 ланг нь татдаггүй юм уу

0  |  0
иргэн(139.5.217.254) 2019 оны 03 сарын 05

Сумъяабазартаа хариуцлага тооцоорой

0  |  0
Зочин(59.153.87.199) 2019 оны 03 сарын 05

үүнээс ч илүү газар нутгаа ухаж төнхөн харийн хүнд зарж ууж идэж байгаа улсууд зөндөө байх юм эдгээр улсуудаа ингэж шалгаж чаддаггүй л юм байхдаа энэ зээл бол тэртэй тэргүй төлөгдөх л болно шдээ харин эх орон газар нутаг хайран бишүү

0  |  0
A(202.126.89.214) 2019 оны 03 сарын 05

Байж бай. Тэртээ тэрэнгүй бууна, буухаар нь шоронд хий. Одоонхондоо наадуул чинь энэ бохир хууль хяналтынхныг цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
зочин(66.181.178.168) 2019 оны 03 сарын 05

Бусды нь татаачнэ.

0  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 03 сарын 05

Ямартай ч түдгэлзүүлэх хэрэгтэйдээ?!

0  |  0
Зочин(59.153.115.179) 2019 оны 03 сарын 05

Үлдсэн хэдэд нь хэзээ эрүү үүсгэх вэ

0  |  0
зочин(202.21.115.126) 2019 оны 03 сарын 05

Яг үнэн Ж.Энхбаяр гэж шудрага дүр эсгэгч жинхэнэ хөгийн гар шүү.Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо буурсан гэж ард түмэн яридаг байсан.Одоо сонгуулийн жилд өгсөх магадлалтай болжээ.

0  |  0
Zochin(66.181.185.247) 2019 оны 03 сарын 05

bugdiig ni shalgah heregtei shder ter Jadambaagiin Enkhbayar haitsiin muuhai peedger gar!! gaigui hun gej hardag baisan hudlaa bsiin bn le

0  |  0
Top