Яллагдагчаар татагдсан 5 гишүүний БАЙР СУУРЬ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын 23 гишүүнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа билээ.

Тэд эхний ээлжинд нэр бүхий таван гишүүнийг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлээд байгаа юм. Яллагдагчаар татах хуулийн орчин нь бүрдсэн УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нар яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зураад байна.

Дээрх таван гишүүн өмнө нь хэвлэлийнхэнд "Бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн. Хуулийн байгууллагын дуудсан цагт нь очиж тайлбар өгнө, өгч байгаа" гэх ижил тайлбарыг өгсөн байдаг.

Харин ЖДҮ-тэй нэр холбогдож ЯЛЛАГДАГЧААР татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсгээ зурсан тэд ямар тайлбар өгч байсан болон одоо ямар байр суурь илэрхийлж байгааг хүргэж байна. 


Д.ДАМБА-ОЧИР: БИ ЗЭЭЛ АВААГҮЙ, УЛСТӨРЖИЛТ ГЭЖ ХАРЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Гаргасан тогтоолынх нь дагуу тогтоолтой нь танилцсан. Хуулийн хүрээнд хариуг нь л өгсөн. Ер нь, би нэг бичиг л хийж өгсөн болохоос хууль зөрчсөн зүйл байхгүй. Надтай холбоотой ямар нэгэн компани ЖДҮ-тэй холбоогүй. Улс төрийн шалтгаантай л гэж харж байна. Тэр жинхэнэ зээл авсан гишүүдтэйгээ л асуудлаа ярих ёстой байх гэж бодож байна. Түүнээс надад ямар нэгэн хууль зөрчсөн, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл авч өгөөгүй" гэх тайлбарыг өгч байна. 

Г.СОЛТАН: НАДАД АЙГААД БАЙХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УИХ-ын гишүүн Г.Солтан "Нэгэнт прокурор санал гаргасан байхад би шалгуулахад бэлэн. Надад айгаад байх зүйл байхгүй. Харин намайг бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэхийг сонгогчид шийднэ" хэмээн ярьсан билээ. 

Б.УНДАРМАА: ЦААШИД ОЛОН ГИШҮҮНИЙГ ШАЛГАХ ЭХЛЭЛ ГЭЖ ОЙЛГОЛОО 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Хуулийн байгууллагын дуудсан цагт нь очиж, бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн. Цаашид олон гишүүнийг шалгах эхлэл гэж ойлголоо. Харин эхлэл нь бид дөрөв юм байна" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Л.ЭНХБОЛД: БИ ШАЛГУУЛАХАД БЭЛЭН 

УИХ-ын гишүүн Л.Энхболд "Намайг МАНАН" бүлэглэл болон УИХ-ын дарга М.Энхболдыг эсэргүүцсэний төлөө хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад бэлэн" хэмээн мэдэгдсэн билээ. 

Б.БАТЗОРИГ: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХЭН Ч ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ

УИХ-ын гишүүн Б.Батзориг "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Монгол Улсын иргэн хэн ч зээл авах эрхтэй. Хамгийн гол нь шалгуураа давах журамтай. Төсөл сонгон шалгаруулах комисс хуралдаж тухайн төсөл шалгуур давсан эсэх болон зээл олгох эсэхийг шийддэг. Төсөл бичсэн хэн болгон даваад байдаггүй өндөр шалгууртай. Тус шалгуурыг даваад барьцаагаа төлөөд гэрээгээ хийсэн хэнд ч зээл олгодог. Харин авсан зээлээ зориулалтын дагуу ашиглах ёстой. Зээл олгохдоо төслийг сонгон шалгаруулдаг болохоос ямар гишүүний, хэн гэдэг хүний компани болохыг мэддэггүй" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.170.71.39) 2019 оны 03 сарын 09

tegeed l shalgah barih bolohoor enhiin tsagaan tagtaanuud bolchihdog yum. Heden 10 terbumaar ni idchiheed yaj ingej yarij chadaj bnaa. Bugdiig ni horij ulsiig hohirolgui bolgoh heregtei. Avah hsaardlagatai humuust ni uguuch.

0  |  0
Уншигч (103.26.194.109) 2019 оны 03 сарын 06

ЖДҮ яах вэ.Нэгэнт ил болсон юм чинь эргээд төлөгдөж л таарна.Цаана нь эрх мэдлээрээ улсыг сүйрүүлсэн С.Баяр.Сайханбилэг.Бадамжунай.М.Энхболд г.м тэргүүтэй нөхдүүдэд дорвитойхон шиг арга хэмжээ аваач ээ

0  |  0
zochin(64.119.20.247) 2019 оны 03 сарын 06

J.Enhbayar gishuuniig sain shalgaarai.no-toi hun de

0  |  0
Zochin(202.9.44.206) 2019 оны 03 сарын 06

Undarmaa hulgaichiig get buleer n shalgaach tsaddaggui hogiin tantan

0  |  0
Үнэн хаана байна(66.181.164.239) 2019 оны 03 сарын 06

Манай дотоодын хууль уул нь чанга шүүдээ. Тэр сонгон шалгаруулалт явуулсан тэр хүмүүсийг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Тэд л НО-той. Нэгэнт шалгарсан бол зээл авах л байлгүйдээ. Сонгон шалгаруулалт явуулсан бүх үйл явцыг шалгах ёстой.

0  |  0
Иргэн(103.229.120.118) 2019 оны 03 сарын 05

БАТЗОРИГ ГЭЖ НЭГ ГАЙ БУСДЫГАА ЧИРЧИХ ЮМ Л ЭНХБОЛД НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛЧИЛЧИХЭЭД ӨӨРИЙГӨӨ ЧИРҮҮЛЧИХЛЭЭ

0  |  0
Зочин(202.9.43.76) 2019 оны 03 сарын 05

Барилгын компаниудыг шалга баярск барилгвн компани капитал банкаар мөнгө угаана барилгынкомпанм ждүгээс зээл авч иршэд дээр мөнгө угааж байна Ждү сайт ыг хар

0  |  0
Ner(64.119.24.117) 2019 оны 03 сарын 05

Ж. Энхбаярыг хамгийн түрүүнд шалгаачэээээ банк бусаараа жинэхэнэ мөнгө угаасан хүндэ

0  |  0
Juju(150.129.140.66) 2019 оны 03 сарын 05

Bugdeeree l mongo ugaasan bizdee.odoo hariydaa ene huuliihan n yaadgiin bol.arduud harj bn

0  |  0
Juju(150.129.140.66) 2019 оны 03 сарын 05

Bugdeeree l mongo ugaasan bizdee.odoo hariydaa ene huuliihan n yaadgiin bol.arduud harj bn

0  |  0
ужн:(103.11.195.34) 2019 оны 03 сарын 05

Бусад нь хайчсан бээ. Хүүдээ зээл авч өгсөн хэн билээ нэг оюундарь гээд УИХ гишүүн гэх авгай ???????? хэнд нь үйлчлээд хэнд нь үйлчлэхгүй байна аа

0  |  0
эрдэнэ(66.181.177.196) 2019 оны 03 сарын 05

Жду бол бага хуутэй зээл ердээ зээл харин эрдэнт тавантолгой энэ тэр бол аймшигийн хулгай.... бузар хэрэг... харьцуулдаа.... би бол ждуг уучлана

0  |  0
й(103.229.120.209) 2019 оны 03 сарын 05

Энхболд чинь ББСБ-тай гэж ярьж байсан

0  |  0
Зочин(59.153.87.199) 2019 оны 03 сарын 05

офшортой хөөцөлдөхөд яанаа тэртэй тэргүй төлөгдөнө энэ зээл нь хулгай хийгээгүй зээлийн журмын дагуу л авсан байлгүй үүнээс ч том хэргүүд байх юм газар нутгаа ухаж байгалиа сүйтгэж байгаа улсуудаа ингэж хэрэгт татан шалгаж болдоггүй юм байх даа

0  |  0
Top