Чанартай эмийг хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 11

 

Монгол Улс 2023 онд хүүхдийн хавдрын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д нэгдсэн билээ.

Энэ төслийн хүрээнд 2025 оны хоёрдугаар сараас эхлэн хүүхдийн хавдрын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай 30 нэр төрлийн чанарын баталгаат эмийг хүлээн аваад байна. Эдгээр эм нь гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн сайн байгааг ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэллээ.

Мөн хүүхдийн хавдрын оношилгоо эмчилгээнд шаардлагатай эм хадгалах зориулалтын хөргөгч, чийг хэмжигч, цитотоксик эм бэлтгэх сэгсрэгч, урвалж, цахилгаан хангамжийн генератор зэрэг 14 төрлийн 91 тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгөв.

Уг төслийг хэрэгжүүлэх хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эм зүйн албанд химийн эм тариа найруулах хэсгийг ажиллуулж байгаа юм.

Энэ үеэр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Хүүхдүүддээ хамгийн сайн чанартай эм, шаардлага хангасан эмчилгээ хийх нь чухал" гэдгийг онцлоод химийн эм, тариаг нэг ч миллиграмм алдахгүй нарийн тунгаар найруулах автомат системийн төхөөрөмж бүхий хөрөнгө оруулалтыг ирэх 2026 онд шийдвэрлэж өгөхөөр болов.

2025 оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад 0-19 насны хүүхдийн 82 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба 429 хүүхэд идэвхтэй хяналтад эмчлэгдэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Doris_Bella(212.83.147.227) 2025 оны 12 сарын 26

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com

0  |  0
Top