ШҮҮХ: "Жаст" Ш.Батхүү нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг завсарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”  Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.05/ 14:00 цагт эхэлж, нэг цагийн завсарлага авлаа. "Жаст групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү нарыг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж буй.

Уг хэрэгт Ш.Батхүүгээс гадна “Алтжин" группийн захирал  Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг холбогдуулан шалгаж байгаа.

Өнөөдрийн хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст" Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин" группийн захирал  Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар өөрийн биеэр оролцохоор ирсэн бол бусад хариуцагчдыг өмгөөлөгч нь төлөөлөн оролцож байна.  

"Жаст групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
almas(64.119.18.194) 2019 оны 03 сарын 05

ene Altan gej darhlagdsan krestnii mati bnaa?henii iveeld bdag bolohoor ingej huuli hynaltiihan haldaj chadahgui turiig samruulaad yvdag bnaa?harah tsarainii aimshgiin avgai unendee l mongold tom yumaa tom yum.huuliihan barag l utsaar baitsaalt avdag ym bish uu?aygui bol shuuhed ch gesen utsaar oroltsoh baihoo?”

0  |  0
Top