Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.05/ 13.30 цагт эхэлсэн.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 20.00 цагийн үед өндөрлөж, Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан, Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.
"Жаст групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү нарыг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа ба “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нар холбогдоод байгаа.
Өнөөдрийн хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст"-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцлоо.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээс гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын товыг гаргах байсан ч ийн мөрдөн байцаалтад буцаалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Hyyli zyin said Ts.NYAMDORJ bol G.Altan avgain galtsyy gants gal hamgaalagch shyy .Yyniig ard tymen ydahgyi medeh baihaa .Teheer ene hereg mash ih ydah zamharah bolno .Nyamdorj Tseecheeree hamgaalsaar baih bolno doo.Nyamdorjiin gal hamgaalagch hurnguchyylsen hyn ni BAGIBANID teher idgeer hymyys neg baga gesen yg .