Ш.Батхүү, Г.Алтжин нарын шүүх хурал ГУРАВ ДАХЬ удаагаа хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгасан. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Улмаар Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал асан Ч.Ганзориг, “Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжин нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2021.11.22/ товлоод байсан ч гурав дахь удаагаа хойшлуулж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар хуралдааныг ирэх арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Харин шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шүүх(192.82.67.154) 2021 оны 11 сарын 23

Хөөн хэлэлцэх хугацаа нь уул нь ойртож л байна даа

0  |  0
lol(66.181.161.13) 2021 оны 11 сарын 22

fucking shit

0  |  0
Top