Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас "Жаст" группийн Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дахь өдрөө үргэлжилж, дөнгөж сая гэм буруугийн дүгнэлтийн шат дуусаж, шүүх хуралдаан завсарлалаа. Хурал маргааш 09.30 цагаас үргэлжлэхээр боллоо.
Г.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн.
Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Г.Батхүү, Г.Алтан нарыг МАРГААШ 13 ДАХЬ ӨДРӨӨ шүүнэ гэчихжээ. Г.Батхүүг шүүх гэж байгаа юм уу. Сэтгүүлч нэртэй мэдрэлүүд
Хятадын нэг кинон дээр гардаг авгайтай яааг адилхан болжээ
Hyatad humuus yum u gj andurlaa sh de...