ФОТО: Г.Батхүү, Г.Алтан нарыг 12 дахь өдрөө ШҮҮЖ БАЙНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас "Жаст" группийн Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. 

Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.21/ 12 дахь өдрөө үргэлжилж байна.

Г.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 05-ны өдрийн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн.

Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.

12 дахь өдрийн шүүх хуралд оролцохоор Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сугар нар өнөөдөр 09:00 цагийн үед бүгд ирэв. Ш.Батхүү нүүрээ нууцалж, малгайтай цамц өмсөн, хар маск зүүсэн ирсэн бөгөөд хэвлэлийнхнээс зугтан, шүүх танхим руу орлоо.

Шүүх хурал үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.35) 2020 оны 11 сарын 03

E. Suren ene heregt yamarch hamaagui. Hulgai hiisen hun nuure maskny tsaan nuutsan (Bathuu), shudrag hun nuure neelttei yavdag.

0  |  1
Үнэн(202.9.46.171) 2020 оны 10 сарын 22

Хог шаарнууд. Ийм юмнууд ард түмний хөрөнгийг луйвардаад тансаг амьдраад байхад ажил хийж байгаа ард иргэд нь ядуураад байдаг. Ялыг нь өгөх ёстой.

1  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 10 сарын 21

Манай агуу ждүчин, рецедив удирдагчид бас л нэг рекорд тогтоохоор үзээд байх шиг байна. Батхүү, Ганзориг, Алтан, Сүрэн, Эрдэнэт ч чухал биш. Гол нь рекорд. Хамгийн удаан үргэлжилсэн шүүх хурал монголд боллоо гээл ”хашгируулаад” явчих байх даа. Тэгэхэд нь мунхаг олон нь нөгөөх Эрдэнэтээ ч мартаал уухайлна даа, хөөрхий.

0  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 10 сарын 22

Ulsiin umchind haldsan l bol mash tom yalaar shiitgeh heregtei

1  |  0
Top