Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд нуранги үүсч, дөрвөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Осолдсон иргэдийн цогцсыг гарган авах ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас арав хоногийн турш явуулж, сүүлийн цогцсыг өнгөрөгч амралтын өдөр гарган авснаар эрэн хайх ажиллагааг албан ёсоор зогсоогоод байна.
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Онцгой байдлын алба хаагчид үүргээ амжилттай биелүүллээ. Ослын газарт онцгой байдал болон хууль хяналтын байгууллагын нийт 250 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж дууслаа. Онцгой байдлын албаны 36 аврагч, шумбагч ажиллалаа. Аврах, эрэн хайх ажиллагаанд оролцсон аврагчдыг сэтгэлзүйн болон бие бялдрын үзлэгт хамруулж байна.
Уурхайд осол гарах болсон шалтгааны тухайд, нутгийн иргэд газар хөдлөлт мэдрэгдсэн гэж байгаа ч уурхайн нуралттай шууд холбоотой гэж мэдээлж болохгүй. Ослын шалтгаан нөхцлийн тухайд Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргаж, танилцуулах байх” гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Өчигдөр Ийгл телевизээр Онцгой байдлынхан гарлаа. Бөөн л одон медаль болсон хүмүүс, 10 хоног тасралтгүй хүйтэн усанд шумбалаа гэх юм. Уучларай, уурхайн ажилчид 10 сар хүйтэн нойтонд ажилладаг юм шүү. Аврагч нэртэй онцгойгын ажилчид хүн авраа юү? Та нарын хийх ёстой л ажил. Нэг их хүн аварчихсан юм шиг бөөнөрөө одон медаль гялалзуулаад, ялархаад байх хэрэггүй.
Аврагчдад буруутай компани тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй! Амь насаа үл хайрлан зүтгэх хэдэн бор аврагчдыг санхүү эдийн засгаар тусалж дэмжих нь зөв шүү!
Аврах, эрэн хайх ажиллагааны гарсан зардлыг ”Эко алтан Заамар” ХХК-наас 100 хувь гаргуул. Хүний амь нас , улсын баахан хөрөнгө мөнгийг нэг компаний буруутай ажиллагаанаас болж үргүй зарж болохгүй. Хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй