"Буцаагүй амлалт" кино зохиолыг Ч.Лодойдамбын ач охин бичжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

"Фигура" медиа групп болон "Ланз" sound студийн хамтын бүтээл "Буцаагүй амлалт" уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт /2019.03.08/ нээлтээ хийсэн. "Буцаагүй амлалт" киног олон улсын кино наадмууд, гадаадын зах зээлд Монгол Улсаа төлөөлөн оролцуулахаар зорин ажиллаж байгаа гэнэ.

Кино зохиолыг зууны манлай  "Тунгалаг тамир" романы зохиолч Ч.Лодойдамбын ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Тулгаа, ерөнхий продюсераар Э.Аюурзана нар ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Э.Мөнхтөр, У.Уянга, Б.Хүслэн нар тоглосон байна.

Киноны гол дүр “Мангар” Эрдэнэд бусдад өгсөн нэгэн амлалт бий. Нутгийн сайхан сэтгэлт өвгөнийд дархны ажил хийж амь зуудаг түүнд хийх ажил мундахгүй ч үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрсөн бүсгүйг цаг ямагт үгүйлнэ. Хайртай хүнийхээ өмнө амласан амлалт тань хэр үнэ цэнэтэй вэ? Магадгүй тэр хүн чамайг хайрлаагүй байж болох ч чиний түүнд өгсөн хайр хорвоог эргүүлэх хүчтэй байж чадна гэдэгт чи итгэлтэй байна уу? Хот гэдэг их айлын хаяанд нь ч очиж үзээгүй мангар Эрдэнэ буцааж болохгүй амлалтаа биелүүлэхээр их хотыг зорьж буйгаар кино эхэлнэ.

Хүний амьдрал яг адилхан баян ядуу, элбэг хоосон, ухаантай тэнэг аль нь байлаа ч үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Харин эр хүний буцаагүй амлалт ямар үнэ цэнэтэй, утга агуулгатай болохыг та  заавал саатан үзээрэй.
 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГОЧОО(122.201.24.58) 2019 оны 03 сарын 11

АМЖИЛТ ҮНЭ НЬ ХЭД ВЭ?

0  |  0
Top