2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Чежү арлыг чиглэн тэнгист гарсан "Севол" хөлөг онгоц живсэн нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн эмгэнэлт осол болсон.
"Севол" хөлөг онгоцонд нийт 476 хүн зорчиж байсны 350 орчим нь төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан ахлах сургуулийн сурагчид байсан гэдэг. Ослын дараа нийт зорчигчдоос 70 гаруй хүн амь аврагдсан юм.
Дэлхий нийтийг эмзэглүүлсэн "Севол" хөлөг онгоцны сүйрлээс болж амь үрэгдсэн хүүхдүүдийн амьдрал, болсон явдлаас сэдэвлэн найруулагч И Жо Ён "Төрсөн өдөр" /생일/ уран сайхны кино бүтээжээ. Кино ирэх дөрөвдүгээр сарын 3-нд Өмнөд Солонгост нээлтээ хийх аж.
КИНОНЫ ТРЕЙЛЭР
Сэтгэгдэл ( 1 )
Hairan gem zemgui huuhduud ,,,