Паралимпийн холбооны удирдах зөвлөл "Токио-2020" паралимпод 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөжээ. Одоогийн байдлаар дөрвөн тамирчин болзлоо ханган, эрхээ аваад байна. Цаашид таэквондогийн төрөлд 2-3 эрх, жүдо бөхийн төрөлд 3 эрх нэмж авна гэж төлөвлөж байгаа бол үүн дээр нэмээд Япон Улсад бэлтгэл хийж байгаа хөнгөн атлетикийн тамирчид эрх нэмж чадна гэж үзэж байгаа аж. Паралимпод оролцох эрх авсан тамирчдад БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг баяр хүргэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны зүгээс "Токио-2020" олимп болон паралимпод бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж буй талаар танилцуулсан байна.
Паралимпийн тамирчдын хувьд тусгай шаардлага хангасан тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал, буудлагын тэмцээнд оролцох тамирчны тэргэнцэр намддаг учраас зориулалтын тэргэнцэр, дасгалын сум, пауэрлифтингийн тамирчдад тусгай вандан штанк зэрэг тоноглол шаардлагатайг тамирчид уламжилжээ.
Сэтгэгдэл ( 0 )