Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлж хөнөөсөн этгээдийг шүүх хурал болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

Төрсөн эгчийгээ хөнөөж, гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор гал тавьсан этгээдийг шүүх хурал өнөөдөр /2019.03.13/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч байв. Уг хэргийн шалгалтын явцад, амь хохирогч эмэгтэйн төрсөн дүү 20 настай Д.Батхуяг, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хороогоод, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор гал тавьсан нь тогтоогдсон байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top