Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэх газраас нэр бүхий найман айлын зуслангийн байранд хулгайч халдаж, 60 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс алдагдсан гэмт хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Дээрх хулгайн хэргийг Завхан аймгийн Алдархаан сумын хартяат, иргэн М, Н, М, О нар бүлэглэн үйлджээ. Үйлдэгдсэн хэргийн шалтгаан нөхцлийг судлахад иргэд үнэ бүхий эд зүйлээ харуул хамгаалалтгүй орхиж ойр орчимд нь айл байхгүй газар хадгалж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Иймд, иргэд орон байр болон үнэ бүхий эд зүйлээ хяналттай газар хадгалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )