.png)
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 21-ны өдөр нийт 1445 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 761, гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 13, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 61, хулгайн 13 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 101 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 31 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )