Өнөөдөр “Монгол Цэргийн баярын өдөр”. Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баяр” болгон тэмдэглэх зарлиг 1946 онд гарч байжээ. Энэ өдрийг 2003 оноос "Зэвсэгт хүчний өдөр", 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна. Цэргийн баярын өдөрт зориулж бид сонирхолтой цуврал эхлүүллээ. Танин мэдэхүй, чөлөөт цагт зориулсан цуврал гуравдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилж байна.
Энэ удаад эрчүүддээ ямар бэлэг барьж, яаж баярлуулах талаар зөвлөгөө өгье.
Найз залуу, нөхөртөө бүрэн эрх чөлөө өг. Гэртээ анд найзуудыг нь уриад, шар айраг, сайхан хоолоор дайл. Гэртээ байх нь сонирхолгүй байвал загас, анд явах зөвшөөрөл өгч, гадуур зугаалах боломжийг нь олго. Ажил дээрээ ч энэ баярыг тэмдэглээрэй. Танай компанид мэдээж эрчүүд байгаа. Цэрэгт яваагүй ч тэд баярын бэлэг хүлээж байгаа нь ойлгомжтой. Хөгжилтэй бяцхан бэлэг гардуулж, хөнгөн зуушаар дайлах хэрэгтэй. Хошин тоглоом, урлагийн тоглолт бэлэглэж, үгүй бол Цэргийн музей, Түүхийн музей хамтдаа үзэж болох юм.
Тоглоомч залууд
Эрчүүд гэдэг бол өсөж том болсон хүүхэд юм. Дуртай тоглоомыг нь, эсвэл тоглоом тоглоход зориулсан ийм сандал бэлэглэхэд тэр их баярлах болно. Хэчнээн удаан компьютерийн өмнө суусан ч нуруу, хүзүү нь өвдөхгүй.
Тамирчин залууд
Утасгүй чихэвч тамирчдад таатай сайхан бэлэг болно. “Jabra Elite Sport” зэрэг брэндийн чихэвч бол хөгжим сонсгохоос гадна эзнийхээ эрүүл мэндийн байдлыг хэмжээд гаргачихдаг, боловсронгуй эд. Уснаас бүрэн хамгаалсан тул найз залуу чинь аадар бороотой үед ч хөгжмөө сонсоод гүйж чадна. Үсэрч харайж, сагсан бөмбөг тоголсон ч чихэвч унана гэж байхгүй. Гар утастайгаа холбоод өгөхөд бэлтгэлийн ачааллыг хянаж, хэт ядарсан үед амрах дохио өгдөг ухаалаг чихэвч.
Ухаалаг залууд
Ухаалаг сэхээтэн залууд шинэ ном хамгийн тохиромжтой. Хамгийн сүүлийн үеийн бестселлер зохиолоос гадна эрчүүдэд зориулсан бүтээл байж ч болно. Жишээ нь, зохиолч С.Оюунцэцэгийн “ЭР ХҮН ТА”, Ван Шин Пан зохиолчийн “35 НАСНААС ӨМНӨ ЭРЧҮҮДИЙН ЗАЙЛШГҮЙ ХИЙХ ЁСТОЙ 66 ЗҮЙЛ” гэх мэт.
Сайхан залууст
Жирийн нэг хайч, сахлын хутга, сам түүхийн архивт үлдсэн гэдгийг сана. Орчин үед гоо сайхны бүх юм styling буюу стиль сайтай трендлэг болсон шүү. Хамгийн орчин үеийн гоо сайхны хэрэгсэл, үнэртэн бэлэглээрэй.
Загварлаг залууст
“Ray-Ban The General” нарны шил. Жеймс Бонд шиг болохыг хүсдэггүй эр хүн гэж байхгүй. Бүгд л түүн шиг нарны шил зүүхийг мөрөөддөг гэхэд хилсдэхгүй.
Романтик залууд
Найз залуу чинь лааны гэрэлд зоог барьж, түүдэг галын дэргэд тэврэлдэн суух дуртай байна уу? Тийм романтик залууд ноолууран ороолт хамгийн сайн бэлэг.
Адал явдалд дуртай залууд
Хэрэв таны нөхөр, найз залуу адал явдалгүй амьдарч чадахгүй бол тэр адал явдлыг нь түүнд бэлэглэ. Шүхрээр бууна гэвэл БХТН-ийн Техник спортын төвд очиж болно. Эсвэл Хүүхдийн соёл, амралтын төвд пейнтбол байлдуулахад бас бэлэг. Яармагийн дэнж дээр шүхэр, дельтапланаар буух сургалтанд орох эрхийн бичиг бэлэглэж болно.
Сэтгэгдэл ( 1 )
Het