Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Цэнд-Аюуш, П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.Мөнхбаясгалан, П.Отгонбаатар нарын өмгөөлөгч Г.Оюунболд, шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.
Э.Цэнд-Аюуш нарын 3 хүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон юм.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл ( 0 )