Sound Meditation Mongolia - Хөгжмөөр анагаах шид
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос улс орон даяар “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аяны хүрээн дэх онцлох төсөл болох “СОЁЛЫН ЭКСПО” өнөөдөр "Улаанбаатар" зочид буудалд нээлтээ хийлээ.
Шинэлэг, онцлогтой энэхүү экспо хоёр өдөр үргэлжилнэ. Экспод соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийн нийт 30 гаруй байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахаас гадна оролцоот хөтөлбөрүүдийг санал болгож байгаа нь олон нийтийн эрэлтэд нийцжээ.
"Соёлын экспо"-д оролцогчдоос хөг аялгуугаар дамжуулан хүний бие сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын төв "Sound Meditation Mongolia"-г онцолж байна.
Хөгжмийг эрүүл мэндийн салбарт үр дүнтэй ашиглаж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахыг зорьдог оюуны өмчөөр хамгаалагдсан хөгжимт бясалгалын хөтөлбөрт "Соёлын экспо 2024"-д зочлон оролцох боломжтой.
Хэзээ
Хаана: "Улаанбаатар" зочид буудал
Сэтгэгдэл ( 0 )