Гуравдугаар сарын 18-нд Францын алдарт найруулагч Люк Бессон 60 нас хүрлээ.
Люк Бессон бол Францын кино урлагийг шинэ түвшинд гаргасан найруулагч. Тэр Натали Портман, Милла Йовович нарын авьяас чадварыг нээж өгсөн юм.
“Subway” (1985) драм залуу найруулагчид Европын хэмжээний алдар нэр авчирсан.
Англи хэл дээр хийсэн анхны кино “The Big Blue” (1988) үзэгчдийг байлдан дагуулж чадаагүй ч хоёр “Сезар” шагнал хүртсэн. Залуудаа мэргэжлийн шумбагч байсан Бессон усан дорхи ихэнх зургийг өөрөө авчээ.
Түүний “Никита” (1990) киног олон улсад давтан хийсэн байдаг.
“Леон” (1994) кино 12 настай Натали Портманыг дэлхийд нээж өгсөн бүтээл.
“The Fifth Element” (1997) дэлгэцэнд гарах үедээ Холливудаас өөр газар бүтээгдсэн хамгийн үнэтэй кино байлаа.
1997-1999 онд түүний гэргий байсан Милла Йовович “Жанна д’Арк” (1999) киноны гол дүрийг бүтээсэн.
“Ангел-А” (2005) киногоор Бессон Европын артхаус кинонд эргэн ирж байлаа.
“Les aventures extraordinaires d'Adèle Blanc-Sec” (2010) киног тэр Жак Тардигийн комиксоор хийсэн юм.
“Malavita” (2013) киноны гол баатар мафийн гишүүн Жованни Манзонигийн дүрийг Роберт Де Ниро бүтээсэн.
“Valérian et la Cité des mille planètes” (2017) киногоор Бессон зөгнөлт киноны төрөлд эргэн ирснээ зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )