Долоо хоног бүрийн бямба гарагт болж буй “шар хантаазтнуудын” жагсаалын үеэр Францын хотуудад нийгмийн дэг журмыг хангах үүднээс цэргийн хүчнийхнийг дайчилна гэж Францын засгийн газраас мэдээлжээ.
2018 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн “шар хантаазтнуудын” гэх тодотголтой жагсаал долоо хоног бүрийн бямба гарагт үргэлжилж байгаа. Өнгөрсөн бямба /2019.03.16/ гарагт болсон жагсаалын үеэр машин, байшин шатааж, Парисын төвийн дэлгүүрүүдийн цонхыг хагалж, дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийнхан 200 гаруй хүний баривчилсан бөгөөд 17 цагдааг оруулаад нийт 60 хүн бэртэж гэмтсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )