“Шар хантаазтанууд” цөөрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Францад “Шар хантаазтанууд” өнгөрсөн бямба гарагт 28 дахь удаагаа жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд 12500 орчим хүн оролцсон нь 2018 оны арваннэгдүгээр сарын 17-нд эхэлсэн эсэргүүцлийн арга хэмжээнүүдээс хамгийн цөөхөн хүнтэй жагсаал болжээ.

Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр нийслэл Парис хотоос гадна Амьен, Кан, Белфор, Тулуза зэрэг хэд хэдэн хотод жагсаал болсон байна. “Шар хантаазтанууд”-тай уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцогчид нэгджээ.

“Шар хантаазтанууд” нь бямба гараг бүр жагсаал зохион байгуулдаг билээ. Тэд 2018 оны арваннэгдүгээр сарын 17-нд автомашины түлшний үнийг нэмснийг эсэргүүцэн жагссанаар дараа нь эрх баригчдад тавьж буй шаардлагадаа нийгэм, эдийн засгийн төдийгүй улс төрийн асуудлуудыг оруулах болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top