Biznetwork.mn нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч болон ажил горилогчдод чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлэгч компани юм.
Бид байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөц болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилгоор цалин хөлсний нарийвчилсан судалгааг хийлээ.
Судалгаанаас цалин хөлсний хэмжээ, түүний бүтцийг эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажил мэргэжлийн ангилаллаар харах боломжтой юм.
Судалгааг Biznetwork.mn-ийн харилцагч 4800 байгууллагаас боломжит түүврийн аргаар авсан бөгөөд нийт байгууллагыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар бүлэглэн, 2018 оны сүүлийн улирлын байдлаар мэдээллийг цуглуулж боловсруулалт хийсэн.
Судалгааны үр дүнг албан тушаал болон боловсролын түвшин, ажилласан жил зэргээр нарийвчилж гаргасан юм. Цалин хөлсний судалгаа нь удирдах албан тушаалтнууд өөрийн байгууллагын цалинг тухайн салбарынхаа цалинтай харьцуулах, шийдвэр гаргахад чухал хэрэгцээтэй мэдээллүүдийг агуулж байдаг давуу талтай.
Судалгаанаас үзэхэд нийт ажиллагчдын дундаж цалин 1,152,000 төгрөг ба үүнийг цалин хөлсний бүтцээр харвал 1,010,000 төгрөг буюу 87.7 хувийг үндсэн цалин, 92,000 төгрөг буюу 8 хувийг нэмэгдэл хөлс, 18,000 төгрөг буюу 1.6 хувийг нэмэгдэл, үлдсэн 32,000 төгрөг буюу 2.8 хувийг шагнал урамшуулал эзэлж байна.
Илүү их тоон мэдээллийг судалгааны тайлангаас үзэх боломжтой.
Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Холбогдох утас: 80010808
Сэтгэгдэл ( 0 )