Zangia.mn: Монголын иргэн бүр хүссэн ажилдаа орох бүрэн боломжтой

2020 оны 09 сарын 15

  1. Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, ажилгүйдлийн түвшин

2019 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 56.4 хувь буюу 1,273.9 мянган эдийн засгийн идэвхтэй хүн ам байгаагийн 91.8 хувь буюу 1,146.1 мянган  хүн ажил хөдөлмөр эрхэлж  байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоо өмнөх оны мөн үеэс 4.4 пунктээр буурч, нийт 127.7 мянган ажилгүй иргэд байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэн 83.6 мянга байна.

Ажиллах хүчний үзүүлэлт  /2017-2019/

Огноо

Нийт ажиллах хүч

Ажиллагчид

Ажилгүй иргэд

Ажилгүйдлийн түвшин

2017

1,357,425

1,238,333

119,092

8.8

2018

1,358,637

1,253,023

105,614

7.8

2019

1,273,896

1,146,160

127,736

10

 

Хүснэгтээс үзэхэд 2019 онд ажилгүйдлийн түвшин өмнөх онтой харьцуулахад 2,2 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

 

  1. Ажилгүйдлийн түвшин өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл

Энэ жил “Ковид-19”-ийн нөхцөл байдлын улмаас улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч дэлхий даяар ажилгүй иргэдийн тоо байнга нэмэгдэж 300 саяд хүрчээ.

Манай орны хувьд дэлхий даяар дэгдээд байгаа халдвар ханиадаас гадна төрийн бодлогын тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад сөрөгөөр нөлөөлж, томоохон төслүүдийн үйл ажиллагаа хэвийн биш болж үүнийг даган жижиг дунд бизнесүүд дампуурлын ирмэгт очиж нөхцөл байдал улам хүндэрсээр байна.

Энэхүү нөхцөл байдлын улмаас компаниуд ажиллах хүчээ цомхотгох, цалингүй чөлөө олгох гэх мэтээр хүний нөөцийн хөдөлгөөн маш их байгаа юм.

Ажилгүйдэл нэмэгдэж байгаа бас нэг шалтгаан нь нийт ажиллах хүчний боловсрол мэдлэг, хувь хүний ур чадварууд сул байгаагаас ихээхэн хамаардаг. Ажиллах хүчийг чадавхжуулахад сургалтын байгууллагууд, ажил олгогч компаниуд анхаарал хандуулж арга хэмжээ авахаас гадна иргэн хүн өөрсдөө хувь хүний хөгжлийн төлөвлөгөөтэй байж, түүний дагуу өөрсдийгөө хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой.

 

  1. Zangia.mn /biznetwork.mn/ нь ажилд орохыг хүссэн бүх иргэдээ чадавхжуулан ажилтай болгохыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.

Zangia.mn нь Монгол хүн бүрийг ажилтай болгох зорилгын хүрээнд Монголын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг ханган ажиллахад өөрийн хувь нэмрийг оруулж, программ хангамж, сайтын шинэчлэлт сайжруулалтыг байнга хийн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Zangia.mn сайт дээр нийт 10 гаруй мянган ажлын байрны зар байршиж байгаа бөгөөд ажил олгогч, ажил хайгчдыг нэг талбарт уулзуулж, талуудын хэрэгцээг түргэн шуурхай шийдвэрлэж байна.

Бид манай сайтад бүртгүүлсэн ажил хайгчдыг чадавхжуулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хийсээр ирсэн. Ажиллах хүч чадварлаг, мэргэшсэн байх нь ажил олгогчид хүссэн хүнээ олж авах боломжийг илүү нэмэгдүүлдэг.

Бид анкет эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэхийн хэрээр тэдний ур чадварыг сайжруулах  зорилгоор хувь хүний хөгжлийн, мэргэжлийн болон гадаад хэлний сургалт, шалгалтуудыг танхимааар тогтмол зохион байгуулдаг. Ковид-19 өвчний улмаас танхимын сургалтууд түр хугацаар хийгдэхгүй байгаа бөгөөд сургалтуудыг сэргээж явуулах бэлтгэл ажлууд бүрэн хангагдаад байна.

Нөгөө талаас ажил олгогчдод анкетын сангаас 20 орчим шүүлтээр шүүлт хийж хүссэн ажилтнаа олох боломжийг олгосон нь байгууллагуудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажлыг ихээхэн хөнгөлж байгаа юм.

Ажил хайгч иргэн бүрт манай платформыг ашиглаж ажилтай болох боломжийг улам хялбар болгохын тулд Zangia.mn нь гар утасны апликейшн-ны шинэ хувилбараа үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Энэхүү апп-ыг ашиглан ажил хайгчид хүссэн ажлын байр руугаа өөрийн анкетаа илгээж, ажил олгогчидтой шууд харилцах боломжтой болж байна.

Мөн түүнчлэн Zangia.mn сайтад анкетаа үүсгэсэн бүх иргэддээ зориулан англи хэлний 6 түвшиний сургалтыг онлайнаар зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Англи хэлний онлайн сургалтыг апликейшн болон сайтаар дамжуулан үнэ төлбөргүй судлах боломжтой бөгөөд нь энэ нь ажил хайгчдыг чадавхжуулах үе шаттай ажлуудын маань нэг болж байгаа юм.

Яг одоо Zangia.mn-ээр дамжуулж 4000 орчим байгууллага хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийж, нийт 300,000 орчим анкеттай иргэд ажлын заруудыг үзэж, өөрийн хүссэн ажлын байрууд руу анкетаа илгээж байна. Манай сайтад 2020 оны сүүлийн 8 сарын хугацаанд нийт 80000 ажлын байр руу 1.7 сая анкет илгээгдсэн байна.

Харилцагч байгууллагуудын дунд хийсэн судалгаагаар тэд хүний нөөцийн бүрдүүлэлтийнхээ 75-80 хувийг зөвхөн Zangia.mn /biznetwork.mn/ сайтаар дамжуулан хийсэн үзүүлэлттэй байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top