Та аливааг хир хугацаанд сурдаг вэ? Ажлын байран дээрх өөрчлөлтөд дасан зохицох чадвар хир вэ?
Өөрчлөлтөд амархан дасан зохицдог, урам зоригтой, амархан бууж өгдөггүй удирдагч хүн бусад ажилчдаас илүү бүтээмж өндөртэй байдаг.
Жишээлбэл: төслийн менежерүүдийн дасан зохицох чадвар нь төслийн бүхий л хэсгүүдийг нэгтгэж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг тухайд нь бий болгоход анхаарч ажиллахад нь тусалдаг.
Дасан зохицох чадвар бол маш чухал. Учир нь хуучин арга технологи дээр суурилсан компани нь өөрсдийн салбарын гол тоглогчидтой өрсөлдөхөд хэцүү байх болно. Ажил олгогчид ажилтнуудаасаа дасан зохицох чадвартай байж, манлайлагч, удирдах чадвар байгаа эсэхийг харгалзан үздэг. Эдгээр чадварын эрэлт хэрэгцээ одоо ч өндөр байгаа тул энэ нь танд ажилд ороход тусална.
Тэгвэл дасан зохицох ур чадвар гэж яг юу вэ?
Ажлын байран дээр дасан зохицох чадвар гэдэг нь амжилтад хүрэхийн тулд өөрчлөгдөхөд бэлэн байхыг хэлнэ. Энэ бол ажил олгогчдын ажил горилогчдоос хайдаг дотоод ур чадварын нэг юм. Удирдлагын үүрэг даалгаврыг гүйцэтгэх үед ажилтнууд тодорхойгүй нөхцөл байдлыг удирдах хэрэгтэй болдог.Тэд өөрсдийн дүгнэлтэд тулгуурлан итгэлтэйгээр зарим нэг нөхцөлд хүндхэн шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог.
Та дасан зохицох чадварт шинэ зүйл туршиж, янз бүрийн нөхцөлд асуудлыг шийдэх байдлаар суралцах боломжтой. Дотоод ур чадвар буюу бидний нэршиж заншсанаар soft skills-д суралцахын тулд нэмэлт ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд та орчны өөрчлөлт шинэчлэлтэд бэлэн бай.
Дасан зохицох чадварын төрөл
Суралцах чадвар
Дасан зохицох чадвартай хүмүүс бүтэлгүйтэлд хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Тэдний хувьд бүтэлгүйтэл бол суралцах үйл явц юм. Тэд эрсдэл гаргаж, хувь хүн болон мэргэжлийн талаас үргэлж сурч, хөгжихийг эрмэлздэг.
Үүнд:
Collaboration-хамтран ажиллах
Critical Thinking-шүүмжит сэтгэлгээ
Research-судалгаа хийх
Continuous Improvement-өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
Observation-ажиглах, дүн шинжилгээ өгөх
Memory-ой тогтоолт зэрэг чадварууд багтана.
Шаргуу хөдөлмөрч шинж чанар
Дасан зохицох чадвартай хүн гэдэг нь дарамтад бага ордог. Бэрхшээл сорилттой тулгарсан ч тэд ажилдаа дуртай учир энэ нь тэдэнд урам зориг өгдөг. Үүний нэгэн адил тэд эерэг сэтгэл зүйгээрээ хэцүү цагт анхаарлаа төвлөрүүлж багийн гишүүдээ урам зоригоор тэтгэж чаддаг. Шаргуу тууштай зан чанаруудын жишээ дурдвал:
Resilience-уян хатан чанар
Positivity-эерэг сэтгэлгээ
Stress Tolerance-стресс менежмент
Motivation-урам зориг
Managing Expectations-хүлээлтээс давах
Бүтээлч, санаачлагч шинж чанар
Хүрэх зам нь тодорхойгүй ч зорилго тодорхой байх нь чухал. Дасан зохицох чадвартай хүн энэ чадвар дутмаг ажилтныг бодвол шинэ технологи, нөөц боломжийг түлхүү олж харж ашигладаг.
Creativity-бүтээлч сэтгэлгээ
Innovation-шинийг санаачлагч байх
Problem Solving-асуудал шийдвэрлэх
Budgeting-тооцоололтой байх
Нэмэлт ур чадварууд
Leadership-удирдах чадвар
Integrity-шударга
Determination-шийдэмгий, тууштай байдал
Team Building-багаар ажиллах чадвар
Analytical Skills-дүн шинжилгээ хийх чадвар
Project Management-төслийн менежмент
Empathy-бусдыг ойлгох чадвар
Bearing-тэвчээр гэх мэт шинж чанарууд багтана.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харна уу.
Сэтгэгдэл ( 0 )