Улсын хэмжээнд 2020 оны II улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.6%-тай буюу нийт 83.6 мянган ажилгүй иргэн бүртгэлтэй байна. Мөн ажил эрхлэх боломжтой ч ажилгүй байгаа иргэдийн тоо буюу боломжит ажиллах хүчний тоо 73.8 мянгад хүрсэн байна.
Дээрх тоо баримтаас үзэхэд улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэх хэрэгцээ нь хангагдахгүй байгаа 160 гаруй мянган бүртгэлтэй иргэд байгаа харагдаж байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалт 160,673 /хэмжих нэгж. хүн/
Улсын хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, Монгол хүн бүрийг ажилтай болгох зорилгын хүрээнд Zangia.mn нь холбогдох төрийн байгууллагууд, ажил олгогч компаниудтай хамтран ажиллаж, ажил хайгчдад илүү олон боломжийг олгон, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг ханган ажиллахад идэвх санаачилга гаргаж ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Zangia.mn сайт дээр нийт 10 гаруй мянган ажлын байрны зар байршиж байгаа бөгөөд ажил олгогч, ажил хайгчдыг нэг талбарт уулзуулж, талуудын хэрэгцээг түргэн шуурхай, шийдвэрлэж байдаг.
Zangia.mn нь ажилд орохыг хүссэн бүх иргэдээ чадавхжуулан ажилтай болгохыг нэн тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.
Бид манай сайтад бүртгүүлсэн ажил хайгчдыг чадавхжуулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хийсээр ирсэн. Ажиллах хүч чадварлаг, мэргэшсэн байх нь ажил олгогчид хүссэн хүнээ олж авах боломжийг улам нэмэгдүүлдэг. Бид анкет эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэхийн хэрээр тэдний ур чадварыг сайжруулах зорилгоор хувь хүний хөгжлийн, мэргэжлийн болон гадаад хэлний сургалт, шалгалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
Нөгөө талаас ажил олгогчдод анкетын сангаас 20 орчим шүүлтээр шүүлт хийж хүссэн ажилтнаа олох боломжийг олгосон нь байгууллагуудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажлыг ихээхэн хөнгөлж байгаа юм.
МОНГОЛЫН ИРГЭН БҮРД АЖЛЫН БАЙР! |
Ажил хайгч иргэн бүрд манай платформыг ашиглаж ажилтай болох боломжийг улам хялбар болгохын тулд Zangia.mn нь гар утасны апликейшн-ны шинэ хувилбараа үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Энэхүү апп-ыг ашиглан ажил хайгчид хүссэн ажлын байр руугаа өөрийн анкетаа илгээж, ажил олгогчидтой шууд харилцах боломжтой болж байна.
АНГЛИ ХЭЛ ҮНЭГҮЙ СУР! |
Мөн түүнчлэн Zangia.mn сайтад анкетаа үүсгэсэн бүх иргэддээ зориулан англи хэлний 6 түвшиний сургалтыг онлайнаар зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Англи хэлний онлайн сургалтыг апликейшн болон сайтаар дамжуулан үнэ төлбөргүй судлах боломжтой бөгөөд нь энэ нь ажил хайгчдыг чадавхжуулах үе шаттай ажлуудын маань нэг болж байгаа юм.
Яг одоо Zangia.mn-ээр дамжуулж 4000 орчим байгууллага хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийж, өдөр тутам 800 ажлын зар байршуулж байгаа бол нийт 300,000 орчим анкетаа үүсгэсэн иргэд ажлын заруудыг үзэж, өөрийн хүссэн ажлын байрууд руу анкетаа илгээж байна.
АЗТАН БОЛОХ |
Мөн шинэ хэрэглэгчдэдээ зориулан азтан болох уралдааныг зарлаад байна. Уралдаан 2020/09/03-2020/10/06-ны хооронд үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )