Biznetwork.mn цахим салбарын “Бизнесийн шилдэг сайт”-аар шалгарлаа

2020 оны 01 сарын 06

Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооноос хамтран 2 жил тутамд зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WEB AWARDS 2019” арга хэмжээ 2019.12.30-ны өдөр болж, салбараа манлайлан ажиллаж буй 10 шилдэг веб сайтыг тодрууллаа.

Тус арга хэмжээний үеэр Biznetwork.mn нь “Бизнесийн шилдэг сайт”-аар шалгаран батламжаа гардан авсан билээ. Бид 2019 оны байдлаар нийт 5000 гаруй  гишүүн байгууллагатай болж, 600,000 хэрэглэгчийн мэдээллийг цуглуулснаас 200,000 нь Biznetwork.mn веб сайтыг идэвхтэйгээр ашиглаж байна. Мөн анкет баазын хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ашиглахад хялбар болгосон зэрэг хэрэглэгчдэд зориулсан олон бүтээлч ажил хийжээ. Мөн ажлын байрны нэгдсэн лавлах 1800-1000 дугаарыг ашиглалтад нэвтрүүлснээр мэдээллийг хурдан шуурхай авах боломжийг нийт хэрэглэгчиддээ бий болгосон.

2019 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн байсан ба МҮХАҮТ-ээс зохион байгуулдаг “ENTREPRENEUR-2019” арга хэмжээний “Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер”-ээр шалгарсанг дахин дуулгахад таатай байна.

Biznetwork.mn-ний 2019 онд хийж гүйцэтгэсэн онцлох төслүүдээс:

  • Нийт 5,018 гишүүн байгууллагатай болж, 603,475 хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан ба үүний 200,305 нь идэвхтэй хэрэглэгч байна. Мөн 2,224,158 анкет харилцагч байгууллагууд руу илгээгдэж, 32,507,254 удаа ажлын байрны зарыг үзсэн байна.
  • Анкет баазын хайлтын системийг бүхэлд нь шинэчлэн, ашиглахад хялбар болгосон
  • Байгууллагын хүний нөөцүүдэд зориулан Hr event болон Special Event-ийг 6 удаа зохион байгуулж 1200 орчим менежер, удирдах ажилтнууд хамрагдсан.
  • Biznetwork Recruitment үйлчилгээг нэвтрүүлэн хүний нөөцийн бүрдүүлэлтийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэн байгууллагуудад санал болгон хамтран ажиллаж байна.
  • ERP системийг хөгжүүлэн туршилтын шугамаар ашиглаж байгаа ба зах зээлд нэвтрүүлэх бэлтгэлээ ханган ажиллаж байна.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд Алтан Ураг Хүүхэд Хөгжил сангаараа дамжуулан 10 орчим төслийг Эрдэм төв, Гэрэл төв, Нарны хүүхдүүд мөрөөдөл цэцэрлэг, Өргөө амаржих газар, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нахиа цэцэрлэг, Монголын хүүхдийн сан, Манаа асрах газар зэрэг хүүхдийн төлөө байгууллагуудад тэдэнд шаардлагатай байгаа, утлагын аппарат, плитка, компьютер, ус шүүгч, будаа агшаагч, живх, сүү, гутал хувцас, буйдан, хөшиг, хичээлийн хэрэгсэл зэргээр тусламж үзүүлэн амжилттай хэрэгжүүлсэн.
  • Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан билээ. Эйч Ар клубээс “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг санаачлан Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын ажлын байрны төв сүлжээ Biznetwork.mn ажилласан.
  • 2019 онд дэлхийн хүний нөөцийн хамгийн том холбоо болох SHRM /Society for human resource management/-д Biznetwork.mn нь гишүүнээр элсэж, компанийн төлөөлөл 2019 оны 6-р сард АНУ-д болсон “SHRM-ийн 71 дэх удаагийн үйл ажиллагааны тайлан, үзэсгэлэн” арга хэмжээнд амжилттай оролцон, хүний нөөцийн салбарын олон улсын туршлагуудаас сонсож, саналаа солилцсон. Эндээс мэдэж авсан шинэлэг мэдээ, мэдээллийг HR event-ээр дамжуулан хүний нөөцийн салбарынхандаа түгээсэн. Энэ холбоонд дэлхийн 165 орны 300 гаруй мянган хүний нөөцийн чиглэлийн компани, мэргэжилтнүүд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд хүний нөөцийн сургалт судалгаа, хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулах, мэргэжлийн сэтгүүл хэвлэж гаргахаас гадна мэргэшсэн хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх шалгалтыг авч эрхийг олгодог байгууллага юм.

Бид 2020 онд салбараа манлайлан хэрэглэгчиддээ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, амжилтаа ахиулан ажиллах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top