Канадын дуучин Селин Дион 1988 онд “Евровидение” уралдаанд түрүүлж, алдарт гарсан түүхтэй. Селин Швейцарь улсыг төлөөлж, “Ne partez pas sans moi” дуугаар оролцож байв.
Удалгүй тэр англи хэлээр дуугаа бичдэг болж, хэд хэдэн том гэрээ байгуулж чадсан юм.
Түүнийг амжилтад хүрэхэд менежер, хань Рене Анжелилийн хувь нэмэр их. Селинийг 12 настай байхад тэд танилцаж байлаа.
Жеймс Кэмероний “Титаник” киноны “My Heart Will Go On” дуугаар хоёр “Грэмми”, нэг “Оскар” авснаар Дион 90-өөд оны шилдэг дуучдын нэг болсон юм.
Тэрбээр хорт хавдар туссан нөхрийнхөө төлөө дуу хөгжмийн ажлаа орхих үе ч байлаа. 2016 оны нэгдүгээр сарын 14-нд Рене Анжелил 73 настайдаа энэ ертөнцийг орхисон билээ.
Энэ он гарсаар Селин Дион хэд хэдэн том арга хэмжээнд залуу амрагтайгаа оролцсон. Түүний найз залууг Пепе Муньосе гэдэг, 34 настай.
1. Пепе Муньос Испанийн Малага хотод төрсөн.
2. Багаасаа бүжгээр хичээллэж, 2002 онд Кубын Үндэсний театрт дадлага хийж байлаа. Мөн Лондонд Эзэн хааны балетийн сургалтад сууж байжээ. Гэхдээ тэр балетчин болохыг хүсээгүй. Мадрид хотын гудамжинд бүжиглэн, мөнгө олж байхад нь театраас түүнд ажиллах санал тавьжээ. Тэр 18 настай байлаа.
3. 2010 оны үед тэр Испанийн телевизийн хөтлөгч Паула Васкестай найзалж байсан. Сонирхолтой нь Васкес түүнээс 11 эгч байв.
4. Пепе Муньос сайн зураач. Түүний загварын зургууд Vogue сэтгүүлд гарч байлаа.
5. Пепе, Селин на учирч эхлэсэн талаар 2017 оноос анх бичиж эхлэсэн. Гэвч тэр үед Дион цуурхал хэмээн эрс эсэргүүцэж байв.
Сэтгэгдэл ( 1 )
Super singer Celine Dionn...