“Америкийн рэп дуучин Эрмиас Асгедом буюу Nipsey Hussle Лос-Анжелес хотод дэлгүүрийнхээ өмнө буудуулж, амь насаа алдлаа” гэж TMZ мэдээллээ. Эрмиас 33 настай байлаа.
Цагдаагийн газраас “Халдлагаар мөн 2 хүн шархадсаныг эмнэлэгт хүргэн, тусламж үзүүлж байна. Сэжигтэн 20 настай, хар арьстан залуу” гэж мэдээллээ.
Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд дуучинд дөхөж очоод хэд хэдэн удаа буудаад эмэгтэй жолоочтой машинд суун, зугтсан байна.
Nipsey Hussle 2008 оноос дуулж эхэлсэн. Drake, Rick Ross, Young Thug, Snoop Dogg нартай хамтран ажиллаж, “Victory Lap” цомог нь “Грэмми” шагналд нэр дэвшиж байв.
Сэтгэгдэл ( 4 )
Эрх чөлөө чь дэндчихсэн ийм балай юмнуудыг... угаасаа эд нар хүн биш.
ОДооч YG бөөн уур байгаадаа
Хорлогджээ. Эсвэл амь эрсэджээ.
bang bang bang