Гурван монгол иргэн Тайландын хааны ордонд хулгай хийжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 02

Монгол Улсын гурван иргэн өнгөрсөн пүрэв гарагт /2019.03.28/ Тайландын хааны ордонд хулгай хийсэн талаар "Тhaivisa.com-"д мэдээлжээ. М.Батболд, С.Солонго, Г.Золзаяа гэх гурван иргэн Тайландын хааны ордонд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан байна. Тэднийг Бангкок хотын цагдаагийн газрын цагаачдын хэлтэст саатуулан шалгаж байгаа аж.

Монголын гурван иргэн жуулчид ихээр очдог, Тайландын хааны ордон байсан сүмийг үзэж явсан АНУ-ын жуулчдын бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлийг нь хулгайлжээ. Жуулчид сүмийн цагдаагийн хэсэгт хандсанаар гэмт этгээдүүдийг хайж эхэлсэн байна. Цагдаагийнхан тэднийг олоход хулгайлсан картаараа дэлгүүрээс худалдан авалт хийсэн байжээ.

Гурван монгол иргэн бурхан шашны газар хулгай хийсэн, бусдын банкны картыг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг зүйл заалтаар буруутгагдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.14.86) 2025 оны 03 сарын 13

archaagui hulgaichuud ve.neg moson hatan haaniig n hulgailaad irvel mongol bar uls boloh ch yum biluu.ehk orondoo ashigtai hulgai hiimeer yuk.lm.

1  |  0
Zz(176.179.142.206) 2025 оны 03 сарын 13

Tsaazaar avaachee

2  |  0
иргэн(202.179.27.74) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч Элбэгдоржоос сурсан юмаа хэрэгжүүлжээ тэнэгүүд

2  |  0
irgen(202.55.191.205) 2025 оны 03 сарын 13

ene manaihan alnaa alna

1  |  0
нүдний булай(202.21.110.70) 2025 оны 03 сарын 13

нүдний булай

2  |  0
zochin(98.228.96.94) 2025 оны 03 сарын 13

yana daa

2  |  0
Үх(66.181.160.38) 2025 оны 03 сарын 13

Муу шээснүүд тэнд нь нухчихвал таарна

2  |  0
Close menu