Өнөөдөр /2019.11.29/ Таиландын нийслэл Бангкок хотноо нээгдсэн Thailand International Motor Expo 2019 олон улсын тээврийн үзэсгэлэнд 60 гаруй шинэ загварын автомашин, мотоцикл танилцуулж байна. Уламжлалт ёсоор Бангкокийн “Impact” үзэсгэлэнгийн төвд болж буй тус арга хэмжээ ирэх сарын 10-ыг хүртэл үргэлжилнэ.
Зохион байгуулагчид 12 өдрийн турш тус үзэсгэлэнг 1.6 сая хүн ирж сонирхож, 50 мянган автомашин, есөн мянган мотоцикл худалдан авах нийт 56 тэрбум бат буюу 1.85 тэрбум ам.долларын захиалга хийнэ гэж тооцоолж байна.
Үзэсгэлэнд дэлхийн есөн орны 34 автоконцерн, 26 мотоцикл үйлдвэрлэгч шинэ загваруудаа танилцуулж байна. Энэ жил Porsche Cayenne Coupe, Volvo V60, Bentley Bentayaga, BMW X3 M и Mazda 2, BMW X4 M, Ford Everest Sport, Ford Ranger FX4, Honda City, Honda Civic Hatchback, Hyundai Veloster, Mazda CX-8, MINI Clubman John Cooper Works, Mitsubishi Attrage, Mitsubishi Mirage, Mitsubishi Triton Athlete, Nissan Almera, Toyota Yaris ATIV зэрэг шинэ бөгөөд шинэчилсэн загваруудыг толилуулж байгаа бөгөөд Nissan компанийн 50 жилийн ойдоо зориулан гаргасан Nissan GT-R загвар олны анхаарлыг ихээхэн татжээ.
Автошоуны үеэр худалдан авагчид захиалсан загварын автомашиныг унаж, боломж, хүчин чадлыг нь шалгах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )