Тоёота ирэх жил 10 сая 800 мянган машин борлуулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” корпорац ирэх 2020 онд дэлхий даяар нийт 10 сая 770 мянган автомашин борлуулахаар төлөвлөж байна.

Энэ жил тус корпорац 10 сая 720 мянган машин борлуулах төлөвлөгөөтэй ажиллажээ. Үүнд “Тоёота” корпорацын бүрэлдэхүүнд ордог “Daihatsu Motor” жижиг оврын автомашин үйлдвэрлэгч, “Hino Motors” ачааны тэрэг үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнүүд орсон байна.

Одоогийн байдлаар “Тоёота” корпорац автомашин борлуулалтын хэмжээгээр “Volkswagen” группийн дараа дэлхийд хоёрт бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top