Сээр хугалах тэмцээн ирэх сард Хөвсгөлд болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Мартагдаж буй монгол уламжлалыг сэргээхэд чиглэсэн сээр хугалах тэмцээн ирэх тавдугаар сард Хөвсгөл аймагт зохион байгуулагдах аж. Монгол үндэстэн залуус эр бяр, эв дүйгээ шалгаж, үхрийн сээр хугалдаг энэхүү тэмцээний хамгийн том нь буюу жилд нэг удаа зохион байгуулагддаг фестиваль нь саяхан Эрхүү хотод болжээ.

“Открытый фестиваль Иркутской области по национальным видам спорта” тэмцээнд 97 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн Хөвсгөл аймгийн Ханх сумаас очсон баг тамирчид тун амжилттай оролцжээ. Тухайлбал, 31-40 насны ангилалд 18 хүн өрсөлдсөнөөс Оюунцэрэнгийн Шинэбаяр хоёрдугаар байрт орсон байна.

Сонирхуулахад, сээр хугалах тэмцээний хамгийн залуу оролцогч нь Буриад улсын Тункинский районоос ирсэн 11 настай Будаев Султим байжээ. Тэгвэл хамгийн настай оролцогч нь 59 настай Маланов Илья байсан гэнэ. Түүнчлэн эмэгтэйчүүд сээр хугалж өрсөлдсөн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ.

Уг тэмцээнээр нийт 311 сээр хугарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top