Мартагдаж буй монгол уламжлалаа сэргээхэд чиглэсэн сээр хугалах тэмцээн Хөвсгөл аймагт зохион байгуулагджээ. Монгол үндэстэн залуус эр бяр, эв дүйгээ харуулдаг энэхүү тэмцээн Мөрөн хотод “Сээр шалгая” нэртэйгээр Ялалтын баярын өдөр болсон байна.
Тэмцээнд Ханх, Хатгал, Алаг эрдэнэ сум, Буриадын Тункинский, Окинский районы баг тамирчид оролцсоноос Тункинскийн Жалсып Манзаров 18 сээр хугалж тэргүүн байр эзэлжээ. 18 настай Жалсып өнгөрсөн гуравдугаар сард "Хөх сувдын орон-2019" мөсний баярын хүрээнд болсон сээр хугалах тэмцээний аварга болж байсан билээ. Мартагдсан монгол уламжлалаа сэргээж байгаа буриадуудын төлөөлөл болох тэрбээр 13 настайгаасаа эхэлж сээр хугалжээ.
“Сээр шалгая” тэмцээний хоёрдугаар байрт Буриадын Окинскийгоос ирсэн Баясхалан Габанов 17 сээр хугалж, гуравт Тункинскийн Аркадий Аюшеев 16 сээр хугалснаар шалгарсан байна. Тусгай байрыг Хөвсгөл аймгийн Ханх сумын О.Шинэбаяр, Хатгал тосгоны н.Төмөрөө нар эзэлжээ.
Хамгийн олон сээр хугалсан багаар Хатгал тосгоны баг тамирчид шалгарсан байна.
Тэмцээнээр үхэр, тэмээний нийт 300 гаруй сээр хугарчээ.
Сэтгэгдэл ( 0 )