Балба улсад PUBG цахим тоглоомыг хоригложээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

Балба улс дэлхийд өргөнөөр дэлгэрээд буй "Player Unknown's Battlegrounds" буюу PUBG цахим тоглоомыг хоригложээ.

Балбын харилцаа холбооны газар интернет үйлчилгээ үзүүлдэг компаниудад Катманду хотын дүүргийн шүүхээс гаргасан PUBG хязгаарлах тухай шийдвэрийг хүргүүлсэн байна. Энэхүү цахим тоглоом хүүхдүүдийн сэтгэхүйд сөрөг нөлөө үзүүлж буй тухай маш олон тооны гомдол эцэг эх, асран хамгаалагч, сургуулиудаас ирсэн тул энэ шийдвэрийг гаргасан гэнэ.

Өмнөд Солонгосын Bluehole Inc компаниас 2017 онд гаргасан PUBG-г дэлхий даяар 100 сая удаа татаж авсан байна.

Өнгөрсөн онд Хятад улс хэд хэдэн цахим тоглоомд хяналт тавьж, цахим тоглоом тоглох насны доод хязгаарыг тогтоосон байна.

PUBG тоглоомыг Энэтхэгийн Гужарат мужид мөн хориглосон байдаг аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анарбат(66.181.161.22) 2020 оны 04 сарын 15

Яамар тэнэг юм бэ\n

0  |  0
Анарбат(66.181.161.22) 2020 оны 04 сарын 15

Яамар тэнэг юм бэ\n

0  |  0
Анарбат(66.181.161.22) 2020 оны 04 сарын 15

Яамар тэнэг юм бэ\n

0  |  0
Top