Дэлхий даяар цахим тоглоом тоглогчдын тоо 50 хувиар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Коронавирусний цар тахлын үед дэлхий даяар цахим тоглоом тоглогчдын тоо 50 хувиар өсжээ. Цахим тоглоом хөгжүүлэгч “Unity Technologies” компанийн мэдээлснээр, компьютер тоглоом идэвхтэй тоглодог тоглогчдын тоо 2020 оны эхний таван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар нэмэгдсэн бол гар утасны тоглоомын хэрэглэгчдийн тоо 17 хувиар өссөн байна. Цар тахал дэгдэхээс өмнө энэ үзүүлэлт 13 хувьтай байсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард огцом өсжээ. Энэ нь дэлхийн ихэнх улс орон хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотой.

Мөн хугацаанд утасны аппликэйшн татаж авах нь 84 хувиар нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top