“Ази тивийн 3.3” тэмцээний аваргууд тодорлоо

2019 оны 04 сарын 16

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, "Монголын шатрын холбоо" хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн дөрөвдүгээр сарын 6-16-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцсоноос шидэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д оролцох эрх,  шилдэг нэг эмэгтэй шатарчин "Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах" тэмцээний эрхийг авав.

Эмэгтэй ангилалд нэгдүгээр байрт Индонез улсын тамирчин, Их мастер Aulia Medina Warda, хоёрдугаар байрт Монгол Улсын тамирчин, Олон Улсын хэмжээний мастер, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул, гуравдугаар байрт Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Төрмөнхийн Мөнхзул, дөрөвдүгээр байрт Вьетнам улсын тамирчин, Их мастер Nguyen Thi Thanh An, тавдугаар байрт Индонез улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Sukandar Irine Kharisma нар шалгарав. Эрэгтэйчүүдийн нээлттэй ангиллын Тэргүүн байрыг Индонез улсын тамирчин, Их мастер Megaranto Susanto, хоёрдугаар байрыг Монгол Улсын тамирчин Сугарын Ган-Эрдэнэ, гуравдугаар байрыг Вьетнам улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Nguyen Van Huy, дөрөвдүгээр байрыг Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Насанжаргалын Уртнасан, тавдугаар байрыг Филиппин улсын тамирчин Их мастер Gomez Jonh Paul, зургаадугаар байрыг Монгол Улсын тамирчин, Их мастер Баярсайханы Гүндаваа, долдугаар байрыг Филиппин улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Bersamina Paulo, наймдугаар байрыг Монгол Улсын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Ганзоригийн Амартүвшин нар хүртлээ.

Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхийг Индонез улсын тамирчин Их мастер Megaranto Susanto, Монгол Улсын тамирчин Сугарын Ган-Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах эрхийг Индонез улсын тамирчин, Их мастер Aulia Medina Warda нар авав.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top